Saturday, March 4, 2017

КОМД ОРЖ ОЛОН ЖИЛ УХААНГҮЙ ХЭВТСЭН ЗАЛУУ СЭРЭЭД ЭХНЭРТЭЭ ИЙМ ГУРВАН ҮГ ХЭЛЖЭЭ

Даниел Дэвис гэх эмэгтэй 2010 онд хайртай залуутайгаа хуримаа хийжээ. Тэдний амьдрал жилийн турш аз жаргалаар бялхаж байлаа. Гэвч 2011 оны 7 – р сарын нэгэн өдөр түүнд ирсэн дуудлага бүх аз жаргалыг нь үргээх шиг болжээ. Түүний нөхөр Мэтт автомашины осолд орж, эмнэлэгт хүргэгдэж ирснийг дуулгав.
Энэ нь түүний сонссон цорын ганц муу мэдээ биш байлаа. Түүний нөхрийн биеийн байдал маш муу байгаа бөгөөд эргэж ухаан орох магадлал бага байна гэжээ. Хэсэг хугацаанд түүний нөхөрт эрчимт эмчилгээ хийсэн ч ямар ч үр дүн гарсангүй. Эмч нар эхнэрт нь хандаж одоо ямар ч найдваргүй болсон тул түүний тэжээлийг салгаж, бурханы орон руу үдсэн нь зөв хэмээн хэлцгээж байв.
Гэвч эхнэр нь хэний ч үгэнд орсонгүй. Түүний тэжээлийг салгахаас эрс татгалзсан бөгөөд бүтэн гурван жил нөхрөө сахьжээ.

Нэг л өдөр гайхамшиг тохиолдож Мэтт нүдээ нээсэн байна. Тэгээд эхнэртээ хандаж “Би хичээж байгаа” гэсэн гурван үгийг хэлсэн байна. Энэ үед эхнэрийнх нь царай баяр баяслаар гэрэлтэж байв. Удалгүй Мэттийн бие сайжирч, эмнэлгээс гарчээ. Алхахаас бусад бүх зүйлийг бие даан хийж чаддаг болсон байна. Тэд одоо хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа ажээ. Тэвчээртэй хүлээж чадвал гайхамшиг тохиолддог гэдгийг тэдний бодит түүх батлан харуулжээ.