Monday, March 27, 2017

Гурван хөлтэй хүүхэд төржээ

Энэтхэгийн Жангаон хотын оршин суугч, 25 настай Срилата Канчанапалли хэмээх бүсгүй гурван хөлтэй охин төрүүлсэн байна. Энэхүү ер бусын хүүхэд “паразит-ихэр” гэх ховор өвчлөлөөс шалтгаалан эрэмдэг төрсөн бололтой. Хүүхдэд хагалгаа хийсэн талаар  Daily Mail-д мэдээлжээ.

“Паразит-ихэр” гэх энэ ховор тохиолдол 100 мянгад нэг төрөх магадлалтай байдаг аж. Энэ ургийн гажгийн үед нэг ихэр нь нөгөө сул ихрээ өөртөө шингээх үзэгдэл явагддаг юм байна.

 Бүтэн бүрэлдэж тогтсон гурав дахь хөл нь хоёр хөлийн хооронд гарч ирсэн бөгөөд одоогоор энэ гажгийн шалтгаан бүрэн тайлагдаагүй байгаа гэнэ.
Нярайн илүү хөлийг авах мэс ажилбарыг хийхийн тулд томоохон хот болох Хайдабарадоны эмнэлэгт хүргэсэн байна. Хүнд мэс ажилбар гурван цаг гаруй үргэлжлэн, амжилттай дуусчээ