“Тусгайлан
зассан ширээнд надтай цуг оройн хоол иднэ”, “би монголын хамгийн сайхан
залуу” зэрэг үгийг сонссон хэн ч ангууч хэмээн алдаршсан цахим одыг
хэлж буйг төвөггүй ойлгоно бизээ.
Зураг
бүхэндээ фотошоп ашигладаг хэмээн шүүмжлүүлдэг Б.Баттөр нэгэн
ярилцлагандаа хайртай бүсгүйхээ араас онгоцны буудал руу очиж эгээтэй л
солонгос драм маягийн зүйл болох нь халаг адал явдалтай учирсан гэдгээ
ярьсан байдаг. Онгоцны цонхоор сувдан зүүлт нь гэрэлтэж дурлалт
бүсгүйгээ таньсан зэргээр ярьсан нь цахим сүлжээнд түүний тухай бас
нэгэн шуугиан болсон юм. Ангууч солонгос кино үзэхээ болиочээ, зүүдэндээ
л сувдан зүүлт гэрэлтэхийг харсан биз зэргээр сөрөг, үгүйсгэсэн
сэтгэгдлүүд хөвөрсөөр...
Олон
нийтийн арга хэмжээнд биеэ тун зөв боловсон авч явдаг хэмээн түүний
тухай олон нийт ам сайтай байдаг сурагтай. Саяхны нэгэн арга хэмжээнд
зочноор оролцсон Ангууч зочдод хандан үг хэлэхдээ нэгэн зүйлийг
тодруулах буюу хэлчихье хэмээсэн нь өнөөх сувдан зүүлттэй холбоотой
байлаа. Тэрбээр хэлэхдээ, “сувдан зүүлтний яриа үнэн шүү найзуудаа”
хэмээжээ.