Өмнөд Африкт амьдардаг нэгэн залуу хосын Фэйсбүүктээ оруулсан бичлэг дэлхийг цочирдуулжээ. Нөхөр нь нэгэн удаа гэртээ байрлуулсан нууц камерынхаа бичлэгийг гүйлгэж үзэж байгаад нэг зүйл хараад ухаан алдах шахжээ.
Учир нь түүний эхнэр хүүхдийнхээ өрөөнд дээшээ хараад хэвтэж байв. Сонирхолтой нь дээшээ харсан чигээрээ хаалганы зүг мөлхөж байв. Өрөө нь харанхуй байсан учраас тэрхүү дүр зураг аймшигтай харагдаж байлаа.
Нөхөр нь тэр даруй эхнэрээсээ учрыг нь асуухад хүүхдээ сэрээхгүйн тулд ингэж мөлхсөн гэж тайлбарласан байна.
Тэрхүү бичлэгийг сонирхуулъя.