Wednesday, March 29, 2017
Ноцтой мэдээ: Галт тэргэнд хавчуулагдаж амиа алджээ
Өнгөрсөн амралтын өдөр Толгойт өртөө орчимд хоёр оюутан галт тэргэнд дайруулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Төмөр замын цагдаагийнхан, холбогдох байгууллагууд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна. УБТЗ-аас ослын талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж буй юм. Мөн өөр эх сурвалжуудын мэдээлж буйгаар амралтын өдөр нийт таван хүн төмөр замын ослын улмаас амь насаа алдаад буй гэх мэдээлэл байгаа юм.
Тэгвэл өчигдөр БЗД-ийн 10-р хороо “Амгалан өртөө”-ний Төмөр замын зам засварын машинт станцын салбар 2-р зам дээр сэлгээ хийж байсан “ДКУ 4250” мотовозын 946, 98-р вагоны хооронд холбогч найруулагч ажилтай Л /эр.52н/ нь хавчуулагдаж гэмтэн нас барсан” гэсэн мэдээллийг Төмөр зам дахь цагдаагийн газар шалгаж байна.
Энэ мэт сүүлийн өдрүүдэд төмөр замын ослын мэдээлэл олонд ил болж иргэдийг цочроогоод байна. Тиймээс төмөр замын асуудлаар холбогдох шалгалтуудыг хийж шаардлагатай арга хэмжээг албаныхан авах хэрэгтэй юм.
Labels:
ноцтой мэдээ