Monday, March 27, 2017

ТЭР ХҮҮХЭН НЬ Ч ГЭЖ ТААРСАН ЮМ МИНИЙ АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛЭЭС ХЭРЭГЛЭЧИХСЭН БАЙХ ШИГ…

Энэ хүмүүс ямар аймаар юм бэ? Нөхөртэйгөө танилцаад гурван жил болсны дараагаар нэг гэрт орж хүүхэдтэй боллоо. Түүнээс өмнө би дураараа хүссэн зүйлээ хэнээс ч гуйхгүй өөрөө худалдаад авчихдаг байсан одоо харин доромжлуулж гүйцлээ хүүгээ гаргаад гэртээ суух болсон 3 сар там мэт байна. Нөхөр маань ажлын газрынхаа хүүхэнтэй илт явалдаж хүүг нь төрүүлээд өгсөн намайг зарц аятай л үзэх юм. Би тэсэхгүй аргаа барахдаа хүүгээ аваад хотын захад байдаг ээж аавынх руугаа очлоо. Тэгсэн эзгүй байх хойгуур маань нөгөө хүүхэнтэйгээ орон гэртээ хүртэл заваарсан байх юм.
Тэр хүүхэн нь ч гэж таарсан юм миний ариун цэврийн хэрэглэлээс аваад хэрэглэчихсэн дээр нь ганц үнэтэй өнгөтэй юм гэж өөрөөсөө ч харамлах болсон үнэртэй усыг минь аваад явчихсан байсан үүнээс болоод бас л бөөн хэрүүл боллоо. Хүн нээрээ санаанд багтамгүй юмаа яачихсан дотортой бүсгүй хүн гэхээрээ ийм байдаг юм бол? Би одоо энэ муу новшоос салмаар байна. Яаж салах вэ би хүүгээ ганцаараа өсгөж чадах болов уу? Ер нь хүүхэд өсгөх хэцүү юмаа. Би үнэхээр ядарч байна.