Friday, March 31, 2017

АВАРГА КИСЭНОСАТО ДЭГЛЭМ БАРИНА

Японы мэргэжлийн сүмогийн аварга Кисэнтосато хаврын тэмцээний үеэр зүүн мөрөндөө бэртэл авсан билээ. 30 насандаа хоёр башё дараалан түрүүлж, ард түмнээ баярлуулаад байгаа Кисэносато нэг сарын хугацаатай дэглэм барих аж. Тэрбээр гуравдугаар сарын тэмцээний 13 дахь өдөр Харүмафүжид унахдаа мөрөндөө бага зэргийн бэртэл авсан юм. Мөн дараагийн өдөр нь Какүрюүд эсэргүүцэл үзүүлж чадалгүй ялагдсан. Гэвч сүүлийн өдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй хоёр барилдахдаа хоёуланд нь ялалт байгуулсан. Мөрөндөө бэртэлтэй байсан ч хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, эзэн хааны цомыг хүртсэн Кисэносатог Японд баатрын хэмжээнд хүндэтгэж байна.