Сурагч хүү банк дээрэмдэхийг завдлаа
Өнөөдөр өглөөний 06:05 цагийн орчим Дорноговь аймгийн Төмөр замын 3-р баг, Барилга орон сууцны конторын байранд байрладаг “Төрийн банк”-ийг дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан байна. Тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, банкны хамгаалалтын албаны ажилчид сонор сэрэмжтэй, сайн ажилласны үр дүнд эд зүйл, бэлэн мөнгө алдагдаагүй бөгөөд гэмт хэрэгтэн зугтсан аж. Улмаар цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, 06:25 цагт буюу хэрэг гарснаас 20 минутын дараа гэмт этгээдийг баривчилжээ. Харамсалтай нь, гэмт этгээд Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, иргэн Б байсан бөгөөд түүний унаж явсан мотоцикль болон эд зүйлийг хураан авсан байна.