Шуугиан тарьсан шүүх хурлууд
2009 онд архидан согтуурсны улмаас найзынхаа амийг хөнөөж, ээжийг нь хүчиндсэн, 2011 онд хамтран амьдарч байсан бүсгүйгээ эцэг, эхийнх нь хамтаар хөнөөсөн давтан хэрэгтэн Б.Эрдэнэбилэгийг шүүх хурал 2011 онд Баянзүрх дүүргийн шүүхэд болж байв. Нийгмийг цочроосон рецедив гэмт хэрэгтэн Б.Эрдэнэбилэгийг шүүх хурал тухайн үедээ олны анхаарлыг маш ихээр татаад байсан юм. Эл шүүх хурлын талаарх сурвалжлагыг нэхэн нийтэлж байна.
Шүүх хурал 12.00 цагийн үед эхэллээ.
Шүүх хуралд улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, даргалагч шүүгчээр Б.Баатар, шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Н.Намжилжав, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Энхбаатар, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр З.Төмөрхүү, хохирогч Ж.Хонгор, Н.Нарангэрэл, иргэний нэхэмжлэгч Б.Энхзул, шүүгдэгчээр Б.Эрдэнэбилэг, Ш.Гантулга нар байлцав. Ш.Гантулга нь Б.Эрдэнэбилэгийн өмнөх хэрэг буюу 2009 онд үйлдсэн хүн амины хэрэгт хам хэрэгтнээр татагдсан нэгэн.
Хоёр удаагийн үйлдлээр дөрвөн хүний аминд хүрсэн рецедив гэмт хэрэгтэн Б.Эрдэнэбилэгт улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ангийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16 буюу шунахайн сэдлээр, дээрэмдэх аргаар, гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах аргаар, хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, энэ хэргийг давтан үйлдсэн, хоёр ба түүнээс дээш хүний амь хөнөөсөн, Эрүүгийн хуулийн 126.2.1 буюу хүчиндэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлаасан, 147.2 буюу бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, айлган сүрдүүлэх замаар давтан үйлдсэн гэх зүйлчлэлээр яллаж байгаа юм.
Мөн 181.2.1, 181.2.5 буюу танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, 216.1 буюу зам тээврийн ослын үед хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй, оргон зайлсан гэх үндэслэлүүдээр яллах дүгнэлт үйлджээ. Түүнд 2009 онд үйлдсэн хүн амины болоод хүчин, хулгай, танхай, дээрмийн хэрэгт нь Эрүүгийн хуулийн 94.1, 126.2, 147.2, 181,2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарч байсан билээ.
Харин тэрбээр энэхүү ялыг хүлээн зөвшөөрөхгүйгээр үл барам давж заалдах хугацаандаа батлан даалтад гараад байсан. Түүнийг батлан даалтад байх хугацаанд анхан шатны шүүх хурал товлогдсон ч хохирогч ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурал хойшилсон байдаг. Ингээд Б.Эрдэнэбилэг нь тухайн өдөр буюу өнгөрсөн наймдугаар сарын 25-26-нд шилжих шөнө дахин гурван хүний алтан амийг хөнөөсөн онц хүнд гэмт хэрэгтэн. Түүнийг ийнхүү ял завших, ахин хүний амь бүрэлгэхэд хүргэсэн хүн нь Б.Эрдэнэбилэгийн удаа дараагийн хэрэгт хяналт тавьсан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат гэх хүн цөөнгүй байсан.
Ингээд тус газраас прокурорын асуудлыг авч хэлэлцэн, хяналтын прокурорыг өөрчлөн, О.Мөнхбаатарыг томилсон билээ. Өчигдрийн шүүх хуралд давтан хэрэгтэн Б.Эрдэнэбилэгтэй хамт Ш.Гантулга гэх залуу шүүгдэв. Тэрбээр түүний 2009 онд үйлдсэн хэрэгт хам хэрэгтнээр татагдан шалгагдаж байгаад өнгөрсөн жил өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан аж. Гэсэн хэдий ч Б.Эрдэнэбилэгийг энэ онд гурван хүний амь хөнөөх үед нь түүнийг дахин баривчилжээ. Энэ талаар Ш.Гантулгын авга эгч Т.Өлзийдэлгэрээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ш.Гантулгыг өршөөлийн хуульд хамруулсан байсан гэсэн. Ямар үндэслэлээр дахин хорьсон юм бол. Түүнийг хэзээ барьсан бэ?
-Анх 2009 онд миний дүүг Б.Эрдэнэбилэгтэй хамт хэрэг хийсэн гэж үзээд танхайн хэргээр яллаж байсан. Шүүхээс энэ хоёрт 20 жилийн ял оноож, миний дүү өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан юм. Гэтэл Б.Эрдэнэбилэг шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдсан юм билээ. Үүнээс болоод өнгөрсөн наймдугаар сарын 26-нд шүүх хурал болох байсан ч хохирогч ирээгүй гээд хойшилсон тэр орой Б.Эрдэнэбилэг дахиад гурван хүнийг хөнөөсөн байсан. Үүнээс болоод л миний дүүг дахиад барьчихсан. Ингээд өнгөрсөн есдүгээр сарын 9-нд шүүх хурал дөнгөж эхлээд л дүүгийн маань хэргийг Б.Эрдэнэбилэгийн хэрэгтэй хамтатган шүүнэ гээд хорьчихсон.
Тэгээд ч 2009 онд гарсан хэргийн хохирогчийн ээжтэй би уулзаж байсан. Тэр хүн "Манай дүүд гомдолгүй" гэдгээ ч хэлж байсан. Миний дүү энэ хүний хоморгонд өртчихөөд байна. Ш.Гантулгад 20 жилийн ял онооход ээж нь сэтгэл санааны хямралд ороод эмнэлэгт ухаангүй зургаа хоноод нас барсан. Түүний дараа аав нь бас сэтгэл санаагаар унасаар байгаад нас барсан. Гэтэл энэ сарын 16-нд өвөө нь нас барчихлаа. Ингээд энэ айл голомтоороо сүйрлээ. Одоо ганц дүү нь л үлдсэн. Дүү маань гайгаар энэ Б.Эрдэнэбилэг гэгчтэй таарчихлаа.
-Сулласан байж яагаад дахин хорьсон юм бол?
-Хуулийн байгууллага өөрсдөө мэдэж байгаа биз. Эгч нь энэ талаар мэдэхгүй. Ямар ч байсан тухайн хэрэг гарах үед Б.Эрдэнэбилэг найзтайгаа муудалцаад манай дүүг "хөлөн дээр нь дарж бай" гэж байгаад талийгаачийг хүлсэн байдаг. Ингээд л манай дүү гараад явчихсан юм билээ. Харин ийм олон хүн алсан гээд байгаа залуу тэнд үлдээд зөндөө хэрэг хийсэн юм билээ. Манай дүү бол энэ хэрэгт хамаагүй.
-Танай дүү Б.Эрдэнэбилэгтэй ямар холбоотой байсан юм бол. Өмнө нь таньдаг байсан юм болов уу?
-Манай дүү Солонгост жил гаруйн хугацаанд ажиллаж байгаад ирсэн. 2009 онд гарсан хэргийн хохирогч М гэх залуу нь бас Солонгост ажиллаж байсан гэдэг. Ингэж яваад л танилцсан гэсэн. Дүү маань тэр хүнийг их ярьдаг байсан. Харин Б.Эрдэнэбилэгийг бол таньдаггүй байсан гэсэн.
Гай нь таараад тэр өдөр М-тэй явж байгаад Б.Эрдэнэбилэг нарын хүмүүстэй таарсан байгаа юм. Тэгээд айлд очоод хамтдаа архидсан гэсэн. Бүгдээрээ нэлээн халаад хоорондоо зодолдоод эхлэхээр нь Б.Эрдэнэбилэг нь М-ийг хүлсэн байсан. Ингэж л энэ хэргийг үйлдсэн юм билээ. Хамгийн гол нь дүүгээ хүн амины хэрэгт уначихвий л гэж их айж байна.
-Дүүгээ хоригдож байхад нь уулзсан уу. Өөрөө юу гэж хэлэх юм?
-Б.Эрдэнэбилэг гурван хүний аминд хүрсний дараа дүүг маань хорьсон. Түүнээс хойш уулзаж чадаагүй. Гэхдээ өмнө нь уулзахад "би хүн амины хэрэг үйлдээгүй. Зүгээр хүлж өгчихөөд л явсан" гэж байсан. Дүүгийнхээ барааг дөнгөж сая л харлаа, хөөрхий царай алдчихаж.
Ингээд шүүх бүрэлдэхүүн дээрх хэргийг гурван цаг гаруйн хугацаанд хэлэлцсэний дүнд 16.00 цагийн үед шийдвэрээ гаргаж, дөрвөн хүний амь насыг удаа дараагийн үйлдлээр хөнөөсөн Б.Эрдэнэбилэгт ялын дээд хэмжээ буюу цаазын ял оноож, Ш.Гантулгад бусадтай бүлэглэн, хүний амь хөнөөсөн гэх үндэслэлээр 16 жилийн хорих ял оноосон байдаг.