Thursday, March 30, 2017
Солонгосын зартай хулгайч Монголын баячуудын гэрт халджээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн амны зургаан айлд хулгайч орж, алтан бурхан, соёлын хосгүй үнэт эдлэлийг хулгайлсан хэрэг гарсан байна. Тодруулбал, Монголын баячуудын гэр Нүхтэд байдаг бөгөөд хулгай хийсэн этгээд нь БНСУ-ын иргэн зартай хулгай Пак гэгч байсныг цагдаагийнхан илрүүлжээ.
Зартай хулгайч Пак нь БНСУ-д хэд хэдэн удаа хулгайн хэргээр шийтгүүлж байсан этгээд бөгөөд хулгайлсан эд зүйлийнхээ заримыг нь каргороор явуулсан бололтой. Тэрбээр одоогийн байдлаар тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулаад байгаа аж. Эл хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Хулгайд эд зүйлсээ алдсан айлын дотор УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан хүртэл байгаа сурагтай.
Labels:
ноцтой мэдээ