Monday, March 27, 2017

Тэр дорхноо үр дүнгээ үзүүлж, арьсыг толигор болгох шидэт маск

Бид гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл өндөр түвшинд хөгжсөн эрин үед амьдарч буй хэдий ч, ердөө л гал тогоонд байгаа зүйлсээ ашиглан цаг, мөнгөө хэмнэж бодитой үр дүнд хүрч болно гээд төсөөлдөө? Таны байгалиас заяасан гоо үзэсгэлэнг илүү тодотгож, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд төлдөг илүү зардлаа бууруулах боломжийг бид олгоё.
Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санал болгодог бараа хэр найдвартай, бас үр дүнтэй вэ? Удаан хугацаанд гоо төрхийг тань хадгалж чадах болов уу? Сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүнүүд ихэвчлэн өндөр үнэтэй байдаг. Өнөөдөр бид та бүхэнд тийм ч өндөр өртөгтэй биш хэрнээ, үр дүнгээ найдвартай өгөх цагаан гаатай залуужуулах маскыг санал болгож байна.
Цагаан гааны ач тус нь зөвхөн хоол хийх болон эмчилгээнд ашиглах төдийгөөр хязгаарлагдахгүй ажээ. Цагаан гаа нь тайвшруулах, мөн залуужуулах шидтэй. Нэмэлт найрлаган дахь орц нь арьсанд тэжээл өгч, үрчлээг тэнийлгэх үйлчилгээтэй юм.

Орц


  • Шинэхэн цагаан гаа - 1 ширхэг (3 см орчим)
  • Гадил - 1 ширхэг
  • Бууцай - 1 аяга
  • Гааны навч - 10-15 ширхэг
  • Зөгийн бал - 3 цайны халбага

  • Хэрхэн бэлтгэх вэ?


    1. Хальсалсан цагаан гаа холигчинд хийж, сайтар нунтагласныхаа дараа, бууцай болон гааны навчаа хийж, сайтар хутгана.
    2. Нухсан гадилаа холимог дээрээ нэмж, дахин сайтар холиорой.
    3. Үүнийхээ дараа зөгийн балаа нэмж, хутгана.
    Бэлэн болсон зуурмагаа цэвэрхэн шилэн саванд хийж сайтар таглаад, 3 долоо хоногийн турш хөргөгчинд хадгална.

Хэрэглэх заавар


  1. Энэхүү маскаа оройн цагаар хэрэглэх нь илүү үр дүнтэй юм.
  2. Бүлээн усаар нүүр, хүзүү болон цээжээ цэвэрлэнэ.
  3. Дараа нь асуудалтай хэсэгтээ гараараа жигд, зөөлөн тарааж түрхэнэ.
  4. 20-25 минутын дараа, хүйтэн усаар угаана. 
  5. Өөрт тохирсон чийгшүүлэгчээ хэрэглээрэй. Мөн хөвөнд оливын тос түрхэж, нүүрээ арчиж болно.
Хөгшрөлтийн эсрэг хэрэглэж байгаа үед 3 хоногт 1 удаа нүүрэндээ түрхэнэ. Нийт 10 удаа хэрэглэснээр 1 курс болно. Харин эмчилгээний журмаар бол долоо хоногт 1 удаа хэрэглээрэй.