Tuesday, March 28, 2017

Төрсөн охиноо хүчинддэг адгууснуудаас бяцхан охидоо хэрхэн хамгаалах вэ



Эцэг мал хүртэл үр төлөө эмлэдэггүй байхад төрсөн охиноо хүчиндэж, заналхийлдэг жигшүүрт хэргийг үйлдэгчид цөөнгүй гарах боллоо.



Ер нь манай улсад хүчингийн хэргийг хаалттай хэлэлцдэг учир цагдаагийн байгууллагаас уг хэрэгтэй холбоотой мэдээллийг тэр болгон зарлаад байдаггүй. Гэвч хүчингийн хэрэгт бага насны хүүхэд ихээхэн өртдөгийг өнгөрсөн онд болон энэ жил гарсан хэргүүд гэрчилнэ.

Жигшүүрт баримтуудыг дурьдахаас өмнө Молдав улсад төрсөн охиноо хүчиндсэн этгээдэд хэрхэн ял оноосон тухай мэдээллийг хүргэе.



2013 оны 04 дүгээр сард Молдав улсад төрсөн охиноо хүчиндсэн 38 настай гэмт хэрэгтэнд 17 жилийн ял ногдуулж, химийн аргаар хөнгөлөх /агтлах/ шийдвэр гаргажээ. Мөрдөн байцаалтын явцад гэмт этгээд 2005-2011 оны хооронд бага насны төрсөн охиноо байнга хүчирхийлж байсан нь тогтоогдсон байна. Охин одоо насанд хүрсэн бөгөөд эцгийнхээ талаар хамтран амьдрагчид нь хэлснээр энэ хэрэг ил болсон аж. Энэхүү мунаг эр ийм ялаар шийтгэгдсэн Молдавын 2 дахь гэмт хэрэгтэн болсон байна. Молдавын Засгийн газар өнгөрсөн оны гуравдугаар сард 15 нас хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хэрэгтэн, гаж донтон, маньякуудыг химийн аргаар агтлах хуулийг баталсан аж. Гаж донтой эрчүүдийн бэлгийн үйл ажиллагааг химийн аргаар дарамтлах аргачлалыг 1950-иад оны үед боловсруулжээ. Одоо энэ аргыг АНУ, Их Британи, Герман, Франц, Бельги, Дани зэрэг оронд хэрэглэдэг байна.



Баримт 1. 2011 оны 04 дүгээр сар



Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт бага насны охиныг орцонд нь хүчиндээд зугтсан хэрэг гарсан. Охины нүүр хавдаж, хөхөрсөн, бүх бие нь цус болсон байдалтай олдсон байна.



Баримт 2. 2011 оны 05 дугаар сар



Хөвсгөл аймагт хичээлдээ явахаар гарсан найман настай охиныг хүчиндэн дур хүслээ хангаад амь насыг хохироож, барьж явсан цүнхэндээ хийн жалганд хаясан онц ноцтой хэрэг гарав.



Баримт 3. Сургуулийн босго алхаад удаагүй зургаахан настай охиныг ангид нь орж хүчиндсэн



Баримт 4. Гэртээ унтаж байсан 13 настай охиныг хөнжлөөр нь ороон авч яваад хүчиндэж, зэрлэгээр хөнөөсөн



Баримт 5. Гэртээ байсан эгч дүү болох тав, арван настай хоёр охины эгчийг нь хүчиндэж, хоолойг нь хэрчин амь насыг нь хөнөөсөн



Баримт 6. Гэрийнхээ гадаа тоглож байсан 8-10 насны гурван охиныг хүчирхийлсэн



Баримт 7. 2012 оны өмнөхөн сургуульдаа явж байсан найман настай охиныг машиндаа чирж оруулан хүчиндээд хаясан.

Ес эхэлж, жавар хурсан өдөр байсан учир охины хөл хөлдөж, шээж чадахаа байсан.



Баримт 8. 2011 оны 11 дүгээр сар

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны цагдаагийн хэлтэст төрсөн охиноо хүчиндсэн хэмээх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад тус хорооны иргэн 40 настай Б өөрийн төрсөн охин 17 настай Т-г удаа дараа хүчиндсэн байна.



Баримт 10. Төрсөн охиноо хүчиндэж, дансанд нь байсан мөнгийг залилжээ

2011 оны 07 дугаар сар

Баянгол дүүргийн иргэн М ээжийг нь Солонгост байх хугацаанд өөрийн төрсөн охин Б-гийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь ашиглан удаа дараа хүчинджээ.

Хохирогч Б: “Аав нь охиноо онгон байна уу гэдгийг шалгана” гэсэн. Намайг дургүйцэхэд “Битгий маяглаад бай” гэж зандраад хүчирхийлсэн. Үүнээс хойш байнга бэлгийн харьцаанд ордог болсон. Тухайн үед манай ээж, аав хоёр салж, ээж Солонгос руу ажиллахаар явсан байсан. Энэ үед аав гэрт ирж ийм үйлдэл хийдэг байсан. Түүнчлэн ээж надад Солонгосоос мөнгө явуулдгийг аав мэдсэн даруйдаа дүү бид хоёрыг дарамталж “Ээжийг чинь ирэхээс өмнө газраа зараад төлчихнө гээд ээжийн явуулсан мөнгийг хамтран эзэмшдэг болсон” гэж мэдүүлсэн байна. Харин хэрэгтэн давж даалдах шатны шүүхэд өгсөн өргөдөлдөө” Миний охин намайг ингэж гүтгэсэнд их гайхаж байна” гэжээ.



Баримт 11. Эхнэр олдоогүй учир эгчийнхээ охиныг хүчинджээ



2012 он 04 дүгээр сар

22 настай Г төрсөн эгчийнхээ 14 настай охиныг удаад дараа хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангажээ.

Тэрбээр: - Цэргээс халагдаж ирээд эхнэр авах гэж үзсэн ч олдоогүй. Эхэн үедээ би сэтгэлээ их барьдаг байсан, сүүлдээ эгчийн том охин аятайхан санагдаад нэг өдөр түүнтэй хурьцал хийхээр шийдсэн. Аав ээжийг нь эзгүйд порно кино авчраад үзэж байтал эгчийн том охин өреөнд орж ирсэн. Тэгээд хамт кино үзсэн. Тэр “энэ киног үзэхгүй, муухай кино байна” гээд гарах гэсэн ч би “Чиний үеийн охид бүгд л ийм юм үзчихсэн байгаа. Ахаасаа санаа зовсны хэрэггүй" гээд яг эгзэгтэй үед нь тэвчилгүй дараад авсан. Хэлээд гуйж ятгасан боловч тэр ер хавьтуулаагүй. Тэгээд л би “ээждээ хэлж болдоггүй юм шүү” гэж элдвээр ятгасан, мөнгө ч өгсөн. Иймэрхүү маягаар дөрвөн удаа хүчиндсэн” гэжээ.



Баримт 13. Эгчийнхээ дөрвөн настай охиныг хүчинджээ



Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд дөрвөн настай охиныг хүчиндсэн хэрэг гарчээ. Охиныг орцны жижүүрээр ажилладаг эмээ нь асардаг байсан аж. Түүний хүү Э тэдэнтэй хамт амьдардаг байж. Хэрэг гардаг шөнийн 00 цагийн орчимд эмээ нь зээ охиноо ахтай нь үлдээгээд орцоо шалгахаар гарсан хойгуур Э охиныг хүчинджээ гээд сэтгэл өвдөм хэргүүдийг дурдаад байвал дуусахгүй.



Дээр дурьдсан хэргүүд тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан онц ноцтой хэргүүд юм. Хүүхэд хүчирхийлэгчид ихэвчлэн дур хүслээ хангах гэсэн гаж донтнууд байдаг. Гэтэл хүслээ хангах гэсэн үл таних этгээдэд биш, өөрийн төрсөн болон хойд эцэг, цусан төрлийнхөндөө хүчиндүүлж байгаа энэ цагт бяцхан охидоо хэрхэн хамгаалах вэ. Ийм бузар хэргийг үйлдэгч хүн дүрст адгууснуудад жирийн дэглэмтэй хорих ангид ял өгдөг асуудлыг цаазын ялаар солих эс бөгөөс Молдав улсад шийдвэрлэсэн шиг агтлахыг эмэгтэйчүүд, эхчүүд шаардаж байна.

Г.ЭНХТУЯА /WWW.ZONE.MN/