Monday, March 27, 2017

СГЗ Ц.Хулангийн нөхрийн өөр сонирхол

Тэртээ 2008 он. Ялдам хоолойтой найрагч бүсгүй “Монгол шилтгээн”-д нижгэр хуримласан. Дэргэд нь байгаа дүрлэгэр бор залуу мэдээж тэр хуримынх нь эзэн. “Миний хань бол надад ирсэн одон шагнал” гэж Ц.Хулан нөхрөө ердөө долоохон үгэнд багтаан гоёмсог тодорхойлсон. Швейцар “стол”-той сүртэй хуримыг энэ эгэл гүдэсхэн эр сэдсэн гэхээр бас л найрагч бүсгүйгээс дутахгүй өндөр мэдрэмжтэй нэгэн байх нь. Ц.Хулан тэр бүр нөхөртэйгөө хамт хэвлэлийн дуран хараанд өртөөд байдаггүй. Харин өөрөө бол нийгмийн идэвхи өндөртэйг олон нийт юу эс андах. Гэхдээ одоо хэр нь фэйсбүүк твиттер сошиал медиад нэгдээгүй нь ёстой зөв залхуурал ч биз. Гэр бүлийн хоёр ингэж хамтдаа гарч ирсэн нь нөхөр С.Батбаатарынх нь хоббитой холбоотой. Мэдээж эр хүн л болсон хойно хурдан морь сонирхох, тоосонд нь даруулах эрэлт хэрэгцээ байлгүй л. “Гурван нот доошилж ярихгүй байхын аргагүй” гэж нөхрөө тодорхойлсон Ц.Хулан энэ өдрийн хувцаслалтаа ингэж шийджээ. Хүүхнүүд бас түүний дээл сонголт, имижээс санаа авах дуртай даа. Гэхдээ юу өмссөн чухал биш хэн өмссөн илүү чухал байж ч мэдэх юм шүү.