Дэлхийн
хоёрдугаар дайнд оролцож явсан Их Британийн 90 настай ахмад дайчин
хүйсээ солиулсан тухай “The Daily Telegraph” мэдээлжээ.
Хошууч
Лестершир Питер Дэвис хэдэн жилийн өмнө Патриция хэмээх нэртэй болж,
бичиг баримтаа солиулан, дааврын эмчилгээд орсон байна.
“Би
энэ тухай хөршүүддээ байнга ярьдаг байсан. Тэд бүгд л санаа зоволтгүй,
ннэ нь чамайг аз жаргалтай болгоно хэмээн хэлдэг” – хэмээн Дэвис ярьжээ.
Тэрбээр
“Би хүүхэд байхдаа л хөвгүүдээс өөр гэдгээ мэдэрдэг байсан. Гэхдээ
үүнийгээ хүлээн зөвшөөрөх нь тухайн цагт хэтэрхий аюултай байв. Учир нь
нэг бол намайг хорих анги руу цөлнө, нөгөө бол цахилгаан эмчилгээнд
оруулах байсан байх. Хүмүүс трансжендер гэдгийг ойлгодоггүй. Ялангуяа
эмч нар юу болохыг нь ч мэддэггүй байсан хэр нь намайг эмчилнэ гэдэг
байсан” хэмээн тайлбарлажээ.
Дэвис 1945 онд 18 настайдаа Алс Дорнодын нутаг, Палестин, Их Британийн колони улсад цэргийн алба хаажээ.
Цэргээс
халагдаж ирмэгцээ тэрбээр үйлдвэрт ажилд орж, улмаар гэрлэсэн байна.
Дэвис 60 нас хүрмэгцээ эхнэртээ өөрийн нууцаа задалжээ. Гэхдээ эхнэр нь
түүнийг ойлгон, өөд болох хүртлээ түүнд тусалдаг байсан юм байна.
2015
онд Дэвис“Boy Meets Girls” инээдмийн олон ангит киноны тухай мэджээ.
Тус киноны гол дүрд трансжендер жүжигчин Ребекка Рус тоглож байв Энэ нь
Дэвисийг гайхшруулж, улмаар тэрбээр хүйсээ солиулах шийдвэр гаргасан
гэнэ.
“Энэ
үед миний мөрнөөс том ачааг аваад хаях шиг болсон. Өнгөрсөн хугацаанд
би худал хуурмаг дунд амьдарч байсан” хэмээн Дэвис ярив.
Сонирхуулахад, өнгөрсөн хоёрдугаар сард Бээжингийн 72 настай оршин суугч гоо сайхны хагалгаанд орж хүйсээ солиулж байв.