Завхан аймгийн уурын зуух өчигдөр дэлбэрч гурван хүн
Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт “Ундрах” ХХК-ний нэгдүгээр уурын зуух өчигдөр дэлбэрч, барилгын дээвэр нь нуржээ. Уг уурын зуух ОХУ-д 2001 онд үйлдвэрлэгдэж суурилагдсан “КВ-2500” маркийн тогоотой байсан бөгөөд гэмтэл үүссэний улмаас тогоо хагарч уурын зуух зогссон байна. Гэмтэл гарсан газарт аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, нөөц зуухыг ажиллуулан албан байгууллага, айл өрхүүдийг дулаанаар хэвийн хангаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.