Monday, March 27, 2017

Шуурхай мэдээ.Машины тээшнээс дөрвөн хүний цогцос олджээ







Сан-Диего хотод энэ сарын 14-ний өдөр San Ysidro боомтод нэвтрэх гэж буй машинуудад шалгалт хийх явцдаа дөрвөн хятад иргэнийг олжээ. Тэд машины тээшинд шахцалдан, хэвтэж цагаачилж байсан аж. Тэднийг гаалийн ажилтан илрүүлэн, баривчилсан байна.
Тус тээврийн хэрэгслийн жолооч АНУ-ын иргэн байжээ. Тэд Chrysler 200 гэх 2014 оны загварын машинд нуугдан, зорчиж байхдаа 17 цаг 45 минутын орчимд олдсон байна . Уг хэргийн талаар мэдээллийг “Crime Watch Daily” сайт энэ сарын 17-ны өдөр мэдээллээ.
Машины тээшинд гурван эмэгтэй, нэг эрэгтэй хүн байжээ. Тэд АНУ-руу нэвтрэх ямар ч зөвшөөрөлгүй байсныг тогтоон баривчилсан байна