Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоу Монгол орон даяар
цацагдахад 6 хоног үлджээ. Тус шоуны зүгээс хэвлэлийн бага хурал хийж
оролцох долоон оролцогчдыг зарлаад байгаа бол одоог хүртэл найм дахь
оролцогч нууц хэвээр байгаа юм. Тус шоунд киви хамтлагийн ахлагч
Уламбаяр буюу Ука оролцох байсан бол дуучин бүсгүй татгалзсан хариу
өгчээ. Учир юу гэвээс хүү Сүбээдэйгээ дүүтэй болгох гэж байгаа гэнэ.
Хамтлагаасаа тусдаа уран бүтээл хийх болсоноосоо хойш үзэгчдийн хамгийн
хайртай уран бүтээлчээр нэрлэгдэх болсон тэрээр энэ удаад хувийн
амьдралдаа анхаарах зайлшгүй шаардлагатай болсон нь энэ. “Маргаашийн
нарлуу хамт аялах уу” дуу нь 7 сарын хугацаанд 4 сая хандалтыг авч,
Авсралийн Мельбурн хотын гудманд дүрээ мөнхлөөд амжсан гээд урлагийн зам
нь дардан байгаа бүсгүйг тус шоунд оролцсон бол түрүүлэх байсан юм
хэмээн дэмжигчид нь жаахан гонсгор байгаа ч түүнээс ч илүү сайхан мэдээг
дуулгасан учир ихэд баяртайгаар урам зориг хайрлажээ. Боловсрол
телевизээс найм дахь оролцогчийг ихэд нууцалж байгаа бол үзэгчид УИХ-ын
гишүүн асан Зоригтыг байж магадгүй хэмээн таамаг дэвшүүлээд байгаа
билээ.