Monday, March 27, 2017
Сарын тэмдгийн үеэр чөлөө олгох тухай хууль хэлэлцэх гэж байна
Орчлонд эмэгтэй хүн болж мэндэлсэн хүн
болгоны асуудлын нэг бол сарын тэмдэг билээ. Сарын тэмдэг нь
эмэгтэйчүүдийн онцлогоос хамаарч хүн бүрт янз бүрээр илэрдэг. Ихэнх
тохиолдолд хэвлийн хэсгээр хатгаж өвдөх, их хэмжээний цус гарах нь
тэдний биед ихэд зовиурыг мэдрүүлдэг бөгөөд ажлын бүтээмжинд нөлөөлдөг
гэх нь ч бий. Тэгвэл Италичууд сарын тэмдэг нь зовиуртай ирдэг
эмэгтэйчүүдэд 3 хоногийн цалинтай чөлөө олгох тухай хуулийн төсөл
хэлэлцэж байгаа аж. Дашрамд сонирхуулахад энэхүү хуулийн төслийг Өмнөд
Солонгос, Япон зэрэг улс хэрэгжүүлдэг гэнэ.