Wednesday, March 29, 2017

Хөлд орж буй хүүг асрагч нь эм өгөхийн тулд хамрыг нь дарж, толгойруу нь цохин, хүчээр эм чихэж буй бичлэг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж шуугиан тарилаа. Хятадын зүүн өмнөд Фужий мужид амьдардаг Жон,Чэн нар сарын өмнө асрагч Жоу гэх эмэгтэйг ажилд авчээ. Тэд бизнес аялалд явахаар болж нэг настай хүүгээ асрагчид үлдээгээд явсан байна. Тэд явахаас өмнө 24 цагийн турш асрагчийн үйлдлийг хянаж байх дэлгэц суурилуулжээ. Гэтэл хүүгийн аав энэ сарын 18-нд утаснаас асрагчийн бичлэгийг үзэж байхад 40 секундийн турш хүүгийн толгойруу цохин, хамрыг нь чимхэж, хүчээр ам руу эм уулгаж байгаа бичлэг олж үзсэн байна.
Уг бичлэгт хүү 40 секундийн турш асрагчийн үйлдэлтэй тэмцэн тасралтгүй уйлсан дүрс гардаг байна. Хосууд бичлэгийн үзэн шоконд орж хүүхдээ үхсэн байж болзошгүй гэж айж байлаа. Бичлэгийг үзсэний маргааш тэд буцан ирж асрагчийг цагдаад өгчээ. Асрагч бичлэг дээрх үйлдлээ тайлбарлахдаа тэр өдөр ууртай байсан гэжээ. Одоогоор түүний хэргийг мөрдөн байцаагчид шалгаж байгаа аж. Харин хүүгийн биеийн байдал муу байгаа бөгөөд уушгины хатгалгаатай хэмээн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Шанхайн хэвлэлүүдэд мэдээлснээр бяцхан хүү 40 секундийн турш хүчирхийлэлд өртөж биеэ хамгаалах чадамжгүй учир тасралтгүй уйлан асрагчийн хэрцгий үйлдлийн хохирогч болсон гэж мэдээллээ.