АНУ: Чандлер хотод гурван жилийн турш нүцгэн эмэгтэйчүүдийн зураг, бичлэг тарааж байсан эрэгтэйг баривчилжээ. Раж Шарма гэх 22 настай этгээд 2013 оны нэгдүгээр сараас хуурамч фейсбүүк хаяг ашигладаг байжээ.
“Кларк” гэх хуурамч хаягандаа хохирогчийн зургуудыг хийдэг байсан аж. Тус хотын цагдаагийн хэлснээр, “2016 онд хохирогчдын зургийг татаж аваад дараа нь тэднээс мөнгө нэхдэг байв. Хэрвээ хохирогч мөнгөгүй гэвэл түүнд туслахыг санал болгодог байсан юм. Энэ талаар “Crime Watch Daily” сайт мэдээллээ.
Хэрэгтэн Шарма нь хохирогчдын секс бичлэг болон зургийг фэйсбүүкээр тараадаг байсан аж. Мөн цагдаа нар хураан авсан секс бичлэгүүдээ шалгах үед Шарма өөрөө оролцсон байжээ.