Сэрэмжлүүлэг: Жирэмсэн эмэгтэй хүртэл халаасны хулгай хийж байна
Халаасны хулгайн гэмт хэрэг бүлэглэн үйлддэг Э, Э нарыг Нийслэлийн Цагдаагийн Газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар өчигдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр баривчилжээ. Дээрх этгээдүүд нь 25-30 насны, эмэгтэйчүүд бөгөөд сэжигтэн Э нь гэмт хэрэг үйлдэхдээ жирэмсэн байжээ. Тэд бүлэглэн Улаанбаатар хотын бар, ресторан, хүн ихээр цугладаг газруудаар явж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг байжээ.