Monday, March 27, 2017

50 мянгатын ”хар” Тайван 10-р ангийн хүүхдэд алуулснаар атамануудын тэмцэл хурцадсан

1970-аад оны үеэс эхлэн 40 50 мянгатад "АТАМАН" хэмээх хэргэм цол нэлээн моодонд орж эхэлсэн бөгөөд энэ үед бараг 40 50 мянгатын байр болгон өөрийн гэсэн дошны атамантай болж ирсэн гэдэг. Ер н тухайн үед жаахан гайгүй зодолдчихдог хэн боловч атаман гэдэг нэр зүүж явсан байдаг. Тухайн үед 50 мянгатын 23, 23, 25-р байруудыг хамарсан "МАНГАР" Чукагийн бүлэг ид хүчээ авч байсан байна. Мөн "Шар" Энхээ, Геркес, "Паль" Баяраа, "Пальдаг" Баяраа, "Гялгар" Алтаа, "Хүүхэн" Адилаа, Живка , Норовын Батжаргал , Андреи , "Рехард" Зоригоо, "Танк" Ганчимэг , "шар" Амагаа "Бацаан" Зоригоо , "Татар" Батсүх гэх мэтийн атаманууд дош дошин дээрээ мандаж байсан цаг. Дээр өгүүлсэн Паль Баяраа нь Геркесийн дүү , Пальдаг Баяраа н Шар Амгаагийн дүү байсан бөгөөд 1970-аад оны дунд үед ах дүү атамануд хүчээ авч "Атаман" гэдэг хэргэм цол гэр бүлийн хүрээнд бас хүчээ авсан байдаг. Нэг ёсондоо өрөө атамаан болоод зогсохгүй ах дүү хамаатан садныхаа залуусыг атаман болгодог мода дэлгэрсэн гэхэд болно. Тэгхээр зарим нэг танхай этгээдийн хувьд атамаан гэдэг нь ах дүү хамаатан саднаа их дээд сургуульд оруулхаас ч илүү нэр хүндтэй байсан бололтой. Дээр өгүүлсэн *шар* Амгаа н зөвхөн наранд төдийгүй шоронд ч зартай явжээ. Түүний дүү Пальдаг Баяраа н Гандангийн дэнжийг олон жилийн турш эзэгнэж байгаад 2005 онд архины гүн хордлогоор нас барсан байна. Тэр зөвхөн захиргаадалтын үед Гандангийн дэнжийг эзэгнээд зогсохгүй зах зээлийн үед ч эзэгнэсээр байсан юм. 1970 оны үед 24-р сурлуулийн бүх хүмүүсийн зүрхэнд ордог намын дарга Намбацэвээн гэдэг хүн байж. Энэ хүн ягаад хүчирхэг болсон бэ гэвэл Шар Амгааг ивээлдээ авч түүгээр бусдыг номхруулдаг байсан байгаа юм. Дээр өгүүлсэн атамануудаас Геркесийн талаар онцлон өгүүлье. Тухайн үед 40 50 мянгатын атаманууд Геркесээс бүгд жаахан эмээдэг байж. Тэрээр доожоо муутай хэн нэгнийг дээрэлхээд байдаггүй харин атамануудыг дарамталдаг нэг ёсондоо атамануудын атаман байжээ. Тиймээс зодоон цохионд гаргууд хэсэг залуус түүнийг байнга дагаж гүйдэг байсан бөгөөд ер нь түүнийг дагаж давхих нь тухайн үедээ нэр төрийн хэрэг байж л дээ. Атаман болох хүсэлт автсан хэн боловч Геркестэй танилцахыг урьтал болгодог байж. Сүүлдээ бүр 10-н жилийн хүүхдүүд хүртэл Түүнийг дагаж гүйдэг болсон гэдэг. Тухайлбал Алтангэрэл гэдэг хүү 1976 оны хавар 24-р сургуулийн 10-р ангиа төгсөх жилээ Геркесийг дагаж гүйж яваад хүн амины хэрэгтэн болж хүүхдийн колонид морилжээ. Алтангэрэл н 1975 оны өвөлөөс эхлээд Геркест шавиар орж атаман болох замаа сонгож авсан байна. Тэрээр Геркесийг даган шөнө оройгоор Ард кино тэатрын үүдээр эргэлдэж архи тамхи танхайрлаас өөр юм мэдэхээ байжээ. Тэр байтугай байнга хутга өвөртөлж явдаг болсон байна. Тэгтэл нэг өдөр хутгатай явсаны гай гарч иржээ. Тэрбээр орой Геркесийг дагаж яваад 50 мянгатын атаман *ХАР* Тайван гэгчтэй тааралдсан байна. Хар Тайван Геркерс 2 хэзээнээс бие биенээ мэдэх хойно атамануудын маягаар бие биедээ тал засч ёс төртэй гар барьжээ. Тэгтэл хамт явсан ирээдүйн атаман Алтангэрэл хүү Хар Тайваныг үл тоож бээлийтэй гараараа гар барьсан байна. Үүнд Хар Тайван уурлаж Геркест хандан чамайг дагаж яваа энэ нусаа гожуулсан пацаан одоо хэн юм бэ. ЭНэ одоо хэн болчоод хэнтэй ямар байдлааар гар бариад байгаа юм бэ . ЭНЭ нусгай чинь бээлийгээ аваад гар барьж чадахгүй байна уу гэх зэргээр үг хаяжээ. Гэтэл АЛтангэрэл өмднийхөө кармаанаас хутга гаргаж ирээд Хар Тайваныг шууд хутгалчихсан байна. Тэгээд хүүхэд болхоор айгаад зугтчихаж. 10-р ангийн хүүхэд юм чинь арга ч үгүй дээ. Харин Геркес шаварт унасан шарын эзэн царайлаад Хар Тайваныг эмнэлэгт хүргэсэн боловч артерийн судас нь таарч их хэмжээнийи цус алдсанаас Хар Тайван эмнэлэгт дөнгөж очингуутаа нас баржээ. Алтангэрэл тэр оройдоо цагдаа нарт баригдсан бөгөөд маргааш 40 50 мянгатаар Хар Тайван 10-р ангийн хүүхдэд алуулчихаж гэнэ гэсэн шуугиан дэгджээ. Хар Тайван ийнхүү алуулснаар 50 мягнатын зарим нэг дошны овгорууд ихэд баярлсан гэдэг. Харин Алтангэрэл насан хүрээгүй гэдгээрээ цөөхөн жилийн ял авж хүүхдийн колонид очсон байна. Гэвч шоронгоос гараад 1 жилийн дараа бусдад хорлогдсон гэдэг. Энэ нь Хар Тайваны хамсаатнуудын хийсэн хэрэг ч байж мэдэх юм. Хар Тайваны энэ хэрэг явдалаас болж хожим 40 50 мянгатад бээлийтэй гараараа гар барих тухай асуудал нэлээн хурцаар яригдаж атамануудын тэмцэл ширүүсч эхэлсэн. Ямар сайндаа л бие биенээ таньж мэддэг атаманууд хоорондоо уулзалдахдаа * ЗА битгий л бээлийтэй гараараа барьж золигтоорой Хар Тайван шиг алуулчихмааргүй л байна шүү гэдэг байж. Сүүлдээ энэ нь хоорондоо зодолдох шалтаг болж хувирсан байгаа юм. Харин Алтангэрэлийг дагуулж яваад хүний амь хөнөөлгөсөн Геркес уг хэрэгт хам хэрэгтэн болж хэлмэгдээд Халхын шоронд морилсон байна. Гэвч тэр зартай гэмт хэрэгтэн далайн Ваня гэгчид алуулсан билээ. Шилэн Дамдингийн хам хэрэгтэн Далайн Ваня нь дээхэн үеийн усны гудамж буюу Хятадын хороололд хэтэрхий эрх танхил өссөн бөгөөд тухайн үед наймаагаар толгой цохиж байсан томоохон мухлагийн эзэн Далай гэгч луухааны төрсөн ганц хүү нь байжээ. Багаасаа л болж бүтэхгүй нөхдүүдтэй нийлж 40 50 мянгатаар архи дарс уун байнга зодоон цохион хийдэг байж. Хулгай дээрэм хутга зодооны хэрэгт байнга орооцолдож хүүхдийн колониос томчуудын шорон хүртэл дамжин наранд 1 гарч нарсанд 1 ороод л явдаг байж. Хичнээн ч орж гарсаныг бүү мэд. Сулагдсаныхаа дараа цаг үргэлж нийгмийн хэв журам зөрчиж танхайраад байсан тул тэр үеийн нэртэй цөллөг Ерөө рүү 1980 онд ачигджээ. Нэг өдөр тэр ажилд гарч явахдаа хээрээс нэг зэвтэй балиус олж түүнийгээ хурцлан ирлээд байнга биедээ авж явдаг болсон байна. Урьдын муу хятад санаа н арилаагүй тул монголчуудыг ямар нэг аргаар дийлээд л байсан цаг. Хаврын хавсрага нүүр нүдгүй балбасан нэг өдөр ажилчдын цалин бууж Бутант дахь архины шагчид Ерөөгийн ажилчдын байранд ирж халаасаа түнтийлгэв. Далайн Ванягын гал хамууд 10 гаруй шил архи авч ихэд согтуурхан хоорондоо муудалцаж ихэлжээ. Дарваан хочит Ганаа гэгч танхай этгээд тухайн үеийн 40 мянгатын атаман Геркест хандаж * Энэ муу хөгшин хужаа Ваня дандаа ВТ татаж гайхуулах юм харин бид дандаа улаан тамхи ороох юм. Энэ муу Ванягын хандыг хага дархуу гэхэд * Геркес тэр даруйдаа Ваняруу гүйж очоод * Чи муу битгий ВТ татаж гайхуулаад байгаарай чамайг дахиад ВТ татвал хэмх нүднэ шүү гээд Ваняг хэд хэдэн удаа өшиглөөд эргэжээ. Тэгтэл цаадах нь дэрэн дороосоо хутга гаргаж ирээд Геркесийг яг ар нуруу руу нь ишинд нь тултал дүрж орхижээ. Геркес цусанд будагдан түрүүлгээ харж унахад тэнд байсан хүмүүс бүгд хирдхийн цочсон байна. Энэ үед дарваан Ганаа Геркес рүү гүйж очоод толгойг н өндийлгөнгөө үхчихсэн байна шүүдээ. Ваня муу лалар чи найзыг минь яачихваа гээд Ваняруу ухасхийтэл цаадах нь яах ийхийн зуургүй зүрхэнд нь хутга зоож орхисон гэдэг. Тэнд байсан хүмүүс Ваня руу халдаж чадахгүй балмагдан байтал нэг нь гарч гүйн өдрийн жижуурт мэдэгжэээ. Төдөлгүй хянагч нар ирж Ваняг элдэв аргаар царайчлан ятгаж хуурч мэхлэн байж арай гэж баривчилжээ. Хоер хүнийг газар дээр нь нам алсан Ваня мөрдөнд очоод улам чангарсан гэдэг. Тэрбээр би 40 мянгатын атаман Геркесийг цустай нь хутгасан хүн шүү . Цаашид хэдийг ч алахад бэлэн байна. Миний өөдөөс үг сөрсөн хэнийг ч би шууд ална гэж хамт хоригдож байсан хүмүүсээ айлгадаг байж . Цаадуул нь ч амиа авч гарахын тулд ухаан алдатлааа айдаг байж. Далайн Ваня мөрдөгдөж байхдаа урьд өмнө нь үйлдээд илчлэгдээгүй байсан нэг хүн амины хэргээ өөрөө хүлээсэн гэдэг. Тэр Зүүнхараагийн шоронд хоригдож байхдаа гал хам байсан Долоон булдруу хочит Мижиддоржийгооо уг хүн амины хэрэгт хам хэрэгтнээр татсан бөгөөд Мижиддорж н 5н жилийн гяндан 10н жилийн онцгой дэглэмийн ял авч харин 3н хүний амь санаатайгаар бүрэлгэсэн Далайн Ваня шууд цаазлагдсан юм.