Хоёр
хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 60 орчим насны
эрэгтэй амиа хорлосон хэрэг гарлаа. Тэрээр “Эрэн хороолол”-д амьдардаг
хөршийндөө “СӨХ-оос явж байна” хэмээн худал хэлж ороод улмаар цонхоор нь үсэрч, амиа хорлосон байна.
Эх
сурвалжийн мэдээлснээр талийгаач тус байрны оршин суугч аж. Тэрээр
цонхоор унахдаа хүүхдийн тоглоомын талбайд байрлах тоглоомон дээр унасан
байна.
Уг хэргийн талаар ойрын эх сурвалж бидэнд “Тухайн өдөр хүүхдүүдтэйгээ муудалцсан байж болзошгүй” гэх мэдээлэл өглөө.
Хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.