Monday, March 27, 2017

Сумны дайзаар сүрдүүлэн дээрэм хийжээ............

Америкийн Өмнөд Каролина мужийн Мертл-Бич хотын цагдаа нар дээрмийг хэрхэн зөв зүйтэй хийх ёстойг сайн ойлгодоггүй нэгэн гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Сайн эр ажилтныг нь гар бууны сумны дайзаар сүрдүүлж байгаад пиццаны газрыг дээрэмдэхийг оролджээ. 

Энэ сарын 21-ний оройн 22 цагийн орчимд дээрэм хийх гэсэн оролдлогын талаарх мэдээллийг цагдаа нар авсан гэнэ. Дуудлагын дагуу очтол пиццаны газрын ажилтан нэгэн эрэгтэй орж ирсэн гэдгийг ярив. Эелдэг харьцсаны хариуд тэр эр гар бууны дайз гаргаж ирээд байгаа бүхнээ өгөхийг шаарджээ. 

Сумны дайз ямар нэгэн аюул учруулах боломжгүй гэдгийг мэдэх тул хоолны газрын ажилтан бүтэлгүй дээрэмчний гараас түүнийг нь цохиж унагаад гарч явахыг хүссэн байна. Дайзнаас унасан хоёр сумыг газраас аваад нөгөө эр тэндээс юу ч болоогүй юм шиг гарч явжээ. Тэр хойгуур тэндхийн ажилтнууд цагдаа дуудсан аж. Цагдаа нар хяналтын камерын бичлэгүүдийг үзсэн бөгөөд гэмт этгээдийг эрэн сурвалжилж эхлэв.