Wednesday, March 29, 2017

Сахарыг бууруулж, илчлэгийг шатаах энгийн арга

Халуун ванн нь биеийн дасгалаас дутахгүйгээр илчлэг шатаадгийг Их Британийн мэргэжилтнүүд тогтоожээ.Энэ энгийн арга нь цусан дахь сахарын хэмжээг бууруулахад туслахыг эрдэмтэд хэд хэдэн судалгааны явцад олж мэдсэн байна.
“Халуун ванны арга” үр нөлөөтэй гэдэгт Их Британийн эрдэм шинжилгээний ажилтнууд итгэжээ.Нэг хэсэг нь дасгал сургуулилтын хэрэгсэл дээр хичээллэж, нөгөө хэсэг нь халуун ваннанд орж байсан сайн дурынхан эрдэмтдийн зохион байгуулсан туршилтад оролцсон байна.
Эрчимтэй дасгал хийх болон халуун ваннанд ороходхүмүүс бараг адилхан хэмжээний илчлэг алддагийг мэргэжилтнүүд тогтоожээ.Халуун ваннанд орох нь цусан дахь сахарын хэмжээг нэлээд бууруулахад туслаж байсан ньбас тодорхой болсон байна.
“Халуун ваннанд орсон хүмүүсийн сахар дасгал сургуулилтын хэрэгсэл дээр хичээллэж байсан хүмүүсийнхээс 10%-иар бага болсон юм.Ийм арга ньямар нэг шалтгаанаар спортоор хичээллэх боломжгүй тийм тохиолдолдсахарын хэмжээг бууруулахад хоёр дахь хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүст тус болдог” гэж судлаачид хэлжээ.
Хэрвээ энэ нь дасгал сургуулилтын хэрэгсэл дээр нэг цаг эрчимтэй хичээллэсэн хүнийг бодвол,ваннан дахь усны температур 40 градус байхадхүн илүү эрчимтэй хөлөрдөгтэй холбоотой аж.
С.Инда