Wednesday, March 29, 2017

14-15 настай хүүхдүүд Цагдаа буудаж хөнөөжээ Ховд аймгийн



Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтан Б.Төмөрчөдөрийг насанд хүрээгүй дунд сургуулийн хүүхдүүд буудан хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэргийг тухайн сумын иргэд болох 17-19 насны К.Хапар, К.Сапаргалы, Х.Сайбаш нар үйлдсэн болохыг тогтоож, цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллан хоёр өдрийн дараа баривчилсан. П.Хапар нарын гурван этгээд тухайн үед дэлгүүр ухаж байсныг цагдаагийн ажилтан Б.Төмөрчөдөр мэдэж, газар дээр нь баривчлахаар хэргийн газарт очсон ч буудуулан нас барсан юм. Тэгвэл цагдаа буудсан хүүхдүүдийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Нийслэлийн шүүхэд харьяалал тогтоолгохоор шилжүүлээд байна.