АНУ: Калифорнийн Сан Бернардинод хашаандаа тоглож байсан дөрвөн настай хүүг буудаж амийг нь хөнөөжээ. Хэрэгтэн эрэгтэйд өчигдөр Сан Бернардиногийн дүүргийн шүүхээс 78 жил хорих ял оноохоор болсон байна.
Ялтан Даррон Даниэлс нь 21 настай. Түүнийг хоёрдугаар зэргийн хүн амины хэрэг үйлдсэн гэм буруутай гэж прокурор хэлжээ. Талийгаачийн эцэг хэлэхдээ, “Хүү минь удахгүй төрсөн өдрөө тэмдэглэх байсан” гэж хэлсэн байна. Хүүгийнх нь үхэл түүнд маш хүндээр туссан юм. Энэ талаар мэдээллийг “Сrime watch daily” өнөөдөр мэдээллээ.
Ялтан Даниел нь 2015 оны долдугаар сарын 29-ний өдөр хүүгийн хүзүүнд буудсан юм. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан аж.