Monday, March 27, 2017

БНСУ-д Монгол эмэгтэй нутаг нэгт бүсгүйгээ дайрч амийг нь хөнөөжээ.....

БНСУ-ын Чежүд өчигдөр манай улсын иргэн болох 41 настай эмэгтэй автын осол хийгээд зугтжээ. Тэрбээр 35 настай нутаг нэгт бүсгүйнхээ амийг машинаар дайрч хохироосон байна. Одоогоор энэ хэрэг шалгалтын шатандаа яваа юм. Энэхүү мэдээллийг БНСУ-ын “NToday” сайт өнөөдөр мэдээллээ.
Чежү хотын цагдаагийн мэдээлснээр, “Өчигдөр 14 цаг 20 минут орчимд Seogwipo-ын ойролцоо уулзвар дээр осол гарсан. Хохирогч болох Монгол улсын иргэн 35 настай эмэгтэйн амийг зам дээр дайрч хөнөөсөн хэрэг гарлаа. Хэрэгтэн Монгол улсын иргэн байсан. Тэрбээр хэрэг үйлдээд зугтсан” гэжээ.
Тус хотын цагдаагийн хэлж буйгаар, “Сэжигтнийг тогтоохын тулд хяналтын камерийг шалган, баривчилж чдсан” гэлээ. Хэрэгтний хэлснээр, “Зам дээр ямар нэг зүйл дээр гарсан. Гэхдээ тэрийг хүн гэж мэдээгүй” гэж цагдаад хэлсэн байна.