Monday, March 27, 2017

Дуучин Э.Оюумаагийн шинэхэн амрагаар хэн тодров

Өөрт заяасан сайхан хоолой, бие хаа, царай төрхөөрөө хаа ч гологдохгүй дуучин Э.Оюумаа хүний нөхрийг булаан авч, хамтран амьдарч байсан олны дургүйцлийг ихэд хүргэж байсан түүхтэй. Нийтийн дууны ертөнцөд хамтдаа хөл тавьсан дуучин Бат-Эрдэнэтэй хослон дуулж байсан ч угтаа бол хайр сэтгэлийн холбоотой болсон байсан нь хожмоо илэрсэн байдаг. Тэр цагаас хойш уран бүтээлийн хийгээд хувийн амьдралын хувьд ч нам жим байсан дуучин бүсгүйн тухай боксчин залуутай дэр нэгтгэсэн гэх мэдээлэл тархаад байна. Түүгээр ч зогсохгүй үрийг нь тээж төрүүлсэн гэх мэдээлэл ч бий. Чухам үнэнийг цаг хугацаа харуулах биз ээ.