Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэгийн Нүхэн гүүрний гармын орчим Орхон голд автомашин мөсөнд цөмөрсөн тухай дуудлага энэ сарын 26-ны 11:30 цагт иржээ.
Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга ахлах дэслэгч Х.Ганхуягаар ахлуулсан аврах багийг очиход 80-20 УНЛ улсын дугаартай STAREX маркийн автомашин Орхон голын мөсөн дээгүүр зорчиж яваад автомашин нь урд хэсгээрээ мөсөнд цөмөрч орсон байдалтай байсан байна.
Эрэн хайх, аврах багийнхан гурван цагийн турш ажиллан тус автомашиныг татан гаргаж, автомашины эзэн иргэн Т-д хүлээлгэн өглөө гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.