Wednesday, March 29, 2017

Хүүхдээр хулгай хийлгүүлдэг байсан нь илэрчээ

Автомашины толь хулгай хийж худалдаалдаг байсан хүүхдүүдийг баривчилжээ.
Тодруулбал, СХД-18 “Залуус” хорооллын гадна зогсоол дээр хоёр хүүхэд автомашины толь хулгай хийж байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага шалгахад, БГД-16 хороонд суух Б /эр.26н/-ын “Toyota рrius-20” автомашины толийг СХД-22 хороонд суух Г /эр.15н/, Н нар нь бусадтай бүлэглэн хулгайлж байсныг таслан зогсоож шалгаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн 4 хороо “Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн зогсоол дээр байсан автомашины толь алдлаа” гэсэн мэдээллийг шалгахад “Toyota рrius-30” автомашины толийг Дархан-Уул аймаг Дархан сумын харьяат О /эр.51н/ нь хулгайлсныг илрүүлжээ. Хүний гараар могой барина гэгчээр хүүхдээр хулгай хийлгүүлдэг этгээдүүд их олширсныг албаныхан онцолж байна.