Зэвсэгт хүчний Жанжин штабаас өнөөдөр Өмнөд Судан улсад явагдаж байгаа Энхийг дэмжих UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын Цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтийн талаарх шуурхай мэдээлэл хийлээ. Мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагын газрын дарга бригадын генерал ж.Бадамбазар хийлээ. Өмнөд Судан Улс дахь энхийг дэмжих UNMISS ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүний бүрэлдэхүүнтэй баг 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 13-ний өдөр тус багт үүрэг гүйцэтгэж байсан ахлагч Г.Мөнх-Эрдэнэ өвчний улмаас зуурдаар нас барсан юм. Тэгвэл өчигдөр тус багт үүрэг гүйцэтгэж байсан нэг энхийг сайхиулагч зуурдаар нас барсан талаар мэдээлэл өглөө. Талийгаач нь Гантулга овогтой нь дэд ахлагч Амартүвшин Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд багтан 2012 оны наймдугаар сарын 13-ны өдрөөс Лейкс мужийн Румбек хот дахь НҮБ-ын цэргийн баазад үүрэг гүйцэтгэж байсан аж. Тэрээр 2012 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр буюу өчигдөр салааны бусад цэргийн алба хаагчдын хамтаар Румбек хотын төвд байрлах усан санд орж байгаад живсэний улмаас амьсгалын замын бүтэлт, зүрх судасны болон амьсгалын хурц дутагдлын улмаас нас барсан байна. Г.Амартүвшин нь 1989 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. Ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг. Тэрээр Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн 4 мотобуудлагын ротын танк эсэргүүцэх салааны наводчик албан тушаалд 2010 оноос ажиллаж байгаад өөрийн саналаар тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр томилогдсон байна. Зэвсэгт хүчний Жанжин штаб талийгаачийн шарилыг татан авах ажиллагааг зохион байгуулахаар Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны цэргийн төв штабтай хамтран ажиллаж байгаа аж. Дашрамд дуулгахад, Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс нэг батальон, штабын офицер, холбогч, нийт 850 гаруй цэргийн алба хаагчид зургаан байрлалд үүрэг гүйцэтгэж байна. Үүнд: 1. Юнити мужийн “Бентью” хот дахь НҮБ-ын цэргийн баазад; 2. Лейкс мужийн “Румбек” хот дахь НҮБ-ын цэргийн баазын түр байрлалд; 3. Баруун Бахр Эль Гхазал мужийн Вау хот дахь НҮБ-ын бааз; 4. Юнити мужийн “Парианг”; 5. Юнити мужийн “Ийда” сууринд ; 6. Жуба хот дахь НҮБ-ын дамжин өнгөрүүлэх “Томпинг” баазад тус тус үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. П.Наран
Wednesday, March 29, 2017
Өмнөд Суданд дахин нэг Монгол энхийг сахиулагч нас барлаа

Labels:
ноцтой мэдээ