Sunday, March 26, 2017

ҮНЭХЭЭР ИХ УЙЛЖ НЭГ САРТАЙ ЖИРМЭЭ АМЬДРАЛ МИНЬ ЭХЭЛСЭН ДЭЭ....



Намайг А гэдэг 28-тай 2 настай хүүтэй ганц бие ээж. Би өнөөдөр сэтгэл санаа жаахан тавгүй та нараасаа зөвлөгөө авах гээд л бичиж сууна. Өмнө нь ганц бие эмэгтэй байхдаа ёстой юу ч бодож санадаггүй гутлаа чирсэнийг нь би тоохгүй гунхсан намайг тоохгүй гэгчээр л аятайхаан хувцаслачдаг гайгүй царай зүстэй тиймдээ ч бардам би юу гэж эр хүнийг эхэлж гуйдаг юм гээд л явдаг байлаа. Надад ямарч замбараагүй явдал байхгүй гэр бүлийн хүмүүжил сайтай ч тэнэг гэдгээ ухаарсан эмэгтэй.

Анх 26-тай байхдаа нээх сайхан даруу төлөв мөртлөө нүдэнд дулаахан ярихдаа ярьдаг өндөр боловсролтой би гологдохоороо миний хажууд 3 хэлтэй баян айлын залуутай үерхэж эхэлсэн юм. Гэхдээ би мөнгөнд нь болоогүй цэвэр хайр сэтгэл байсан. Баян гэдгийг нь ч мэддэггүй байсан. Удалгүй би жирмээ болоод хэлтэл надад хүүхэд хэрэггүй ээ авахуул хийх сурах юм их байна хүүхэд надад саад болно гэсэн юм. Тэгээд л хаяад явсан би 1 сартай жирмээ авахуулах хэцүү гэхдээ л эмнэлэг явж байхдаа нээх л хүчилдэггүй. Эргээд гэртээ ирээд ээждээ хэлтэл ээж маань гаргаа миний охин ээж аав нь байгаа цагт алзахгүй хүн болго гэсэн юм.

Би үнэхээр их уйлж 1 сартай жирмээ амьдрал минь эхэлсэн дээ. Найзууд тавлана янз бүр харна зарим нь нөхрөөрөө онгирно. Танай нөгөө өндөр дажгүй залуу чинь хаяад яваа юу балаймаа одоо чи тэгээд авахуулчихгүй гэж тавлана. Наанаа инээж цаанаа уйлсаар хүүгээ 10 сарын дараа өлгийдөж авсан. Мэдээж залууг эргээд ирээсэй хүүгээ хараасай гэж хүсдэг юм билээ. Хүүтэй болсон гээд смс бичтэл чи битгий амьдралд гарч ирээд бай наад хүүгээ аваад зайлаад өг. Ээждээ чамайг би явдлатай хүүхэн гээд хэлчихнээ хэний үгэнд итгэх нь үү харий гэдэг юм байна.

Ингээд гэртээ гарлаа 2 сар ээжээрээ цай шөл хийлгүүлж идээд сайхан байсан. Хүүгээ харж баясаад л гэтэл 1 өглөө амьдралд хар дарсан зүүд болж ээж аав 2 минь бурхан болсныг мэдсэн юм. Машины осолоор зэрэг өөд болцгоосон. 2 сартай нялх үрээ тэврээд л хоосон байшиндаа мөн ч их уйлж явсандаа /эргэж бодоод уйлав /. 2 зурагны өмнө 2 зул миний дүү хажууд нь би хүүгээ хөхүүлээд л сууж байдаг. Шөнө уйлна хар дарна зүүдлэнэ (хаалгаа тайлаачээ ээж нь байна онгойлгоо ) цочиж сэрнэ унтаж чадахгүй хэдэн сар өнгөрсөн. Азаар ах эгч олонтой болохоор манайд ирэх үү гэхэд нь очоогүй аав ээжийн голомт дээрээ байя даа гээд тэглээ ч айл бол айл шүү дээ гэж бодсон болохоор.

Ингээд л өдөр хоногийг хар дарсан зүүд мэт өнгөрөөж энэ хооронд мөн ч их юм ухаарч ойлгосон. Би чинь эргээд хартал ажилгүй мэргэжилгүй 29 хүрэх гэж байж төлөвшөөгүй юу ч мэдэхгүй ийм л хүн байсан. Ээжээрээ гэрээ цэвэрлүүлж хоолоо хийлгүүлчээд л ааваасаа мөнгө авч нэг ажил ч гэж худалдагчийн ажил хийж өөрийгөө хувцаслаад л зорилгогүй явдаг байсан. Тэнэг хүүхэн байсаан. Одоо над шиг ийм ухаан муутай хүн ховор байхоо. Гэхдээ би ойлгосон их ухаарсан шүү.

Сарын өмнөөс ёстой би чаднаа алаад өгнөө гээд /жирмээ байхдаа нягтлангийн 6 сарын курст сууж байсан / нягтлангаа англи хэл пс шагайж аль болох өөрийгөө завгүй байлгаж байгаа. Тэгээд хүүгээ цэцэрлэгт өгч ажилд орно гэсэн бодолтой байна. Гэхдээ над шиг ажлын туршлагагүй 29 хүрчээд төлөвшөөгүй хүнийг ажилд авах болвуу даа гэж бодох юм. Би гэртээ яаж ч хичээж хийсэн нэмэр болох болуу гэж заримдаа боддог. Би өөрийгөө бүрэн дайчилж байгаа надаас маш их энэрги эрч хүч гарч байгаа. Уг нь сурч байх даа ангидаа 1, 2-т явдаг багш маань компанид ажиллах санал тавьж байхад нь төгсөөд болийдоо гээд орж байгаагүй тийм л тэнэг хүн шүү дээ би.
Тэр үед орсон бол өдийд ч мундаг нябо болсон явж байгаа даа гэж боддог. Ингээд л одоо би гэдэг хүн хичээгээд л зүтгээд л байгаа бүх ном дэвтэр боломжоо шавхаад дэвтэр үзэг нийлүүлээд сууна. Нөгөө залуу бол би бүр мартсан.

Гэхдээ өнөөдөр саваагүйтэд файсээр нь ортол найз охинтойгоо хуримаа хийх гэж байгаам байна. Үнэндээ би атаархсан. Би энд юугаа ч мэдэхгүй эргүүтээд сууж байхад тэнд хүмүүс яасан аз жаргалтай юм бэ. Би яаж ч хичээгээд ажилд ороод авлаа гэхэд энэ баян айлын боловсролтой хүүг давж ялж чадахгүй юм байна гэж хааяа бодох юм. Тэгэж бодохоор би бас тэнэг хэвээрээ л байгаа байх хүнд атаархаад. Өмнө нь амьдрал шудрага бус байна. Энэ залууд бүх юм байна ээж аав ажил байр сайхан найз охин. Гэтэл надад хүүгээс минь өөр хэн ч юу ч алга үнэхээр шудрага бус байна амьдрал энэ хүнийг шийтгэхгүй байна гэж ахархан боддог байсан.

Гэтэл нөгөө талаар миний ч бас буруу шүү дээ. Авахуул гэж байхад би гаргасан өөрийгөө дайчилж хичээгээгүй байж хүний боловсролд аав ээжид нь атаархсан. Бүхэлд нь атаархсан. Гэхдээ би хүн чанар сайхан сэтгэлээ хэзээ гээгээгүй зүгээр л тийм атархуу сэтгэл хөдлөх юм билээ. Одоо би маш их өөр болж маш их ажил сурч амьдралыг өөр нүдээр хардаг болоод байгаа. Хүүгээ хараад өрөвдөнө аавыгаа нэхүүл юу гэж хэлдийм билээ дээ гэж бодно. Хүмүүс хараад л яасан хөөрхөн хүү вэ нуль эгдүү бамбайчаад яг аав л гэдэг. Ааваасаа хөөрхөн залуу болно оо гээд л хүн бүр өхөөрддөг. Жаахан байгаа дээр нь аавтай болгочуул төрсөн эцгээ гэж бодоод өсүүл гоё оо гэж бодох юм.

Гэтэл эр хүн бодож суухаар өрийгөө хөгжүүлий гээд л би яг галзуурах гэж байгаан шиг их юм боддог. Та нар минь надад амьдрал ч ажлын ч сайхан зөвлөгөө өгөөч. Надад дутуу ойлгоогүй ухаарах ёстой зүйл байна уу? Над шиг 29 насан дээр бүгдийг шинээр эхлэнэ гээд суудаг хүн байхгүй л байх даа. Бүгд хөлөө олсон хүмүүс байгаа байх гэж бодоод би бүх амьдралынхаа талыг энд тоочлоо сэтгэл ч онгойгоод сайхан байна. Уншаад өнгөрүүлэлгүй үнэтэй сайхан сургааль зөвлөгөө хайрлаач баярлаа. Бүгдэд нь амжилт хүсий. Хүү маань сэрлээ…