Тодруулбал, Энэ сарын 18-ны шөнө 02.30 цагийн орчимд Ж.Түвшинтуяа гэх эмэгтэй нөхөр болох цагдаагийн хошууч А.Отгонбаяртаа зодуулж амиа алджээ. А.Отгонбаяр согтуурлах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрийгээ тамлан зодож, дөрвөн давхарын цонхоор шидсэн талаар талийгаачийн ар гэрийнхэн ярьлаа.
Талийгаач эмэгтэйн хувьд анхан шатны тусламж авч чадалгүй хорвоог орхисон байна. Ар гэрийнхнийх нь хэлж буйгаар хошууч А.Отгонбаяр нь энхэрээ 2007 оноос хойш талийгаачийн биеийн гадна харагдах, шарх сорвигүйгээр байнга зодож, сэтгэл санааны дарамтанд байлгадаг байсан аж. Тэр бүү хэл ажил хөдөлмөр хийлгэдэггүй, найз нөхөд хамт олонтой нь уулзуулдаггүй, хүүхдүүдийнхээ гуяны дотор тал гэх мэт биеий ил харагдах газруудад чимхэх, базах зэргээр өвтгөдөг, байнга түгшүүртэй байлгадаг байжээ.
Тэгвэл энэ этгээд үйлдсэн хэргээ үнэн зөвөөр нь мэдүүлж, мөрдөн байцаагчид хэргийг шударгаар шийдвэрлэж чадах болов уу гэдэгт ар гэрийнхэн нь эргэлзэж байгаагаа хэллээ.
Мөн талийгаачийг зодож тарчлааж байхад Отгонбаярын төрсөн эгч А. Болормаа хараад зогсож байсан бөгөөд талийгаачийн амийг аврах талаар ямар ч үйлдэл хийгээгүйд талийгаачийн ар гэрийнхэн ихэд гомдолтой байгаа аж. Тиймээс А. Болормааг хүнд гэмт хэрэг үйлдэгдэж байхад хохирогчид тусалцаа үзүүлээгүй гэсэн үндэслэлээр хамтран хэрэг үйлдсэн сэжигтнээр татах ёстой гэж үзэж байгаа юм байна.
Юутай ч хэргийг талаар талийгаач Ж.Түвшинтуяагийн аав Б. Жаргалаас дараах зүйлийг тодрууллаа.
-Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг хүнийг үхэхэд нөлөөлсөн гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэгэхээр талийгаачийг нөхөртөө зодуулж амиа алдсаныг нь гэрчлэх хүмүүс байгаа юу?
- Хүүхдүүд болоод талийгаачийн хадам эгч тухайн үед хамт байсан. Хэрэг болж байхад А.Отгонбаярын эгч А.Болормаа миний охинд анхны тусламж үзүүлж хамгаалаагүйд их гомдолтой байна. Миний охиныг тарчлаан зовоож, хэл амаар доромжилж зодож байсныг хүүхдүүд харсан байна лээ. Улмаар хүүхдүүдийг жижиг өрөөнд ор, гарч ирвэл ална гэсэн болохоор өрөөндөө орцгоосон байсан.
-Сэжигтнийг цагдан хорьсон биз дээ?
-Хэргийг харьяалын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс дээр шалгагдаж байгаа. Сэжигтэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Бид талийгаачийн ажил явдал гээд хэргийн шалгалтын ажиллагаа талаар мэдээлэлгүй байна.
-Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр гадны нөлөөтэй гэдгийг баталж чадаж байгаа юу?
-Шүүх шинжилгээний дүгнэлт 14 хоногийн дотор гардаг гэсэн. Одоохондоо гараагүй байгаа. Ирэх долоон хоногийн нэгдэх өдөр гарах байх. Нүүр нүдний хөхрөлт болон хүйтэн мэсээр гарыг нь зүссэн байсан. Миний охин архи дарс сотгуурлах ундаа хэрэглэдэггүй.
-Талийгаач хэдэн настай вэ?
- Энэ жил 36 нас хүрсэн. Талийгаач охин минь 2005 онд ШУТИС, 2013 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн. Дээд боловсролтой, төлөв даруу хүүхэд байсан юм.