Monday, March 27, 2017

Миний зүүдэнд орж ирээд хүн болоё гээд л гуйгаад байх юм…



Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би одоо 21 настай 3 сартай 2 ихэр жирэмсэн хүү охин 2-н ээж болно. Миний хүүхдүүдийн эцэг надаас 7 ах хүн байдаг. Амьдрал зохиож байгаагүй ганц бие залуу. Би анх жирэмсэн болсноо мэдээд хэлэхэд би чамд тохирох хүн биш чамтай амьдарч чадахгүй авахуул гэсэн. Би эцэг нь татгалзаад байхад гаргаад ч яахын билээ гэж бодоод авахуулах гээд очтол 2 ихэр гэдгийг нь мэдсэн. Манай ээжийн дүү нь төрөх эмнэлэг дээр ажилдаг болхоор тэнд авхуулах гэж очсон юм. Тэгээд эмч хамаатны эгч авххуулахаа азнаад сайн бодож байгаад хүрээд ир гэсэн.

Гэрийхэн хамаатан садангууд маань бүгд мэдчээд л үздэг хардаг янз бүрийн хүмүүсээс асуухад хүүхдүүдээ гаргавал нөхөргүй хүүхдүүдээ авахуулчвал нөхөртэй хэрнээ дахиж хүүхэдтэй болж чадахгүй гэсэн. 7 хоногийн дараа нь авахуулая гэж бодоод очих гэтэл гэрийхэн бас миний зүүдэнд орж ирээд хүн болоё гээд л гуйгаад байх юм. Одоо ч гэсэн тэр залуу наадахаа авахуул амьдралаа бод гэж надруу бичиж байна. Би амьдралаа бодоод л гаргах гээд байна гэдгийг ойлгохгүй юм. Насаараа хүүхэд хүсч амьдрах бас ганц бие эмэгтэй болохоос ч айж байна…