Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өчигдөр ахуйн хүрээний гал гарч, маш олон айл гэр оронгүй болсон харамсалтай үйл явдал болжээ. Гал юуны улмаас гарсан болохыг албаныхан тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Урьдчилсан байдлаар цахилгааны гэмтлээс болсон байж болзошгүй гэнэ. Галын улмаас маш олон айл гэр оронгүй болж, сэтгэл санааны хохирол амсаад байгаа бөгөөд хохирлын хэмжээ хараахан тогтоогдоогүй байгаа аж.