Thursday, March 30, 2017

ИРЭЭДҮЙН НӨХРИЙНХӨӨ ХУРИМАНД ДУУЛЖ ЯВСАН Т.БАЯСГАЛАН

Ирээдүйн нөхөр буюу Д.Кёкүшюзан Батбаяр нь анхны гэргий П.Буянбилэгтэйгээ хоёр улс дамнасан нижгэр хурим хийж байх үед дуучин Т.Баясгалан, С.Жавхлан нар тэдний хурим дээр хослон дуулж байсан сонин түүхтэй. Ирээдүйн нөхрийнхөө хурим дээр дуулж байгаагаа төсөөлөөгүй явсан Т.Баясгаланг найман насаар ах найз залуугаа анх танилцуулж байхад олон нийт түүнийг өнгө мөнгөнд нь болж сонголтоо буруу хийлээ хэмээн шүүмжилж байсан. Хоёрын хоёр хүүхдээ орхин анхны амьдралдаа цэг тавьсан Д.Кёкүшюзан Батбаяр түр зуурын зугаа цэнгэлээ хийж байна гэж ч байсан Тухайн үедээ Япон, Монголыг донсолгож байсан Д.Кёкүшюзан Батбаярыг тэр өөрийн болгож түүний журамт гэргий болж чадсан. Өдгөө хүү, охин төрүүлж өгсөн Т.Баясгалан уран бүтээлээсээ хөндийрөх болсон шалтгаанаа одоо хэр тайлбарлаагүй. Айл гэрийн журамт гэргийн үүргийг зуун хувь биелүүлж, хүний хань хүүхдийн ээж болсон хэдий ч тэр ард түмнийхээ өмнө хариуцлагаа бүрэн үүрээгүй дундаас нь орхисон гэж болно. МУГЖ гэх цол тэмдэг энэ хүнд ахдсан уу аль эсвэл "Би Монголын хамгийн баян эмэгтэй болно" гэх амлалтаа биелүүлэхийн тулд ийн урлагаа орхисон уу бүү мэд. Ямартай ч энэ бүхэнд ямар хариулт өгөхийг ёстой л цаг хугацаа харуулах байхдаа. Баян эзэгтэй нь карьер илүү, илүү Ганц охиноо л харж амьдардаг ээжийгээ гэсэндээ Т.Баясгаланд оюутан байхаасаа хийж үзээгүй ажил гэж үгүй. Зохиолын дууны гүнж, Арлын Японыг донсолгосон баян бизнесмэн, сумочийн эхнэр болох хүртлээ тэр тасралтгүй хөдөлмөрлөсөн. Монголын хамгийн баян эмэгтэй болох мөрөөдөл магадгүй Дэнжийн мянга дээр мах зарж байх үед нь төрсөн ч байж мэднэ. Тэрбээр Кёкүшюзан Д.Батбаяртай дэр нэгтгэж, хүү төрүүлж өгснийхөө дараахан “Баясгалантай дэлхий”  эмэгтэйчүүдийн төрөх эмнэлгийг бэлгэнд авсан гэдэг. Түүний бэлэг үүгээр дуусаагүй. “Эх орон” телевизийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, “Зиндаа” сониныг худалдан авсан бөгөөд “Хүүхдийн ертөнц хөгжлийн төлөө” нэртэй  ТББ-ыг байгуулсан. Түүнчлэн Налайхын хамгийн сайн элстэй карьерийг худалдаж авсан бөгөөд элсний карьерийнхаа хажуухан талд “Баясгалан” хэмээх хүнсний дэлгүүр нээгээд амжсан гэдэг. Мөн түүнийг “Шар буурцаг”-ны холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон гэдэг. Сайн ханийн буянаар ихэнх цагаа хилийн чанадад дэлгүүр хэссэн шигээ өнгөрөөх болсон түүний аз, одыг гайхагсад олон. Тал талын салбарт оролцсон баян бизнесмен байлаа гээд ядаж МУГЖ С.Жавхалан шиг тоглолтын хандиваа сайн үйлсэд гар сунгасангүй. Эмнэлэг, Хүүхдийн төрийн бус байгууллага байгууллаа гээд хүмүүнлэгийн үйлстэн болж гавиагүй ч, цахиур хагалж амжилттай яваа нэг ч салбар алга хэмээн шивэр авир хийдгийг нуух юун.