С.Зориг агсны хэргийн захиалагчийг олох ажиллагаа үргэлжлэж, хэргийн захиалагчид, зохион байгуулагчид сандралдах болсон байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Д.Булганыг ОХУ руу оргон зайлуулах ажиллагааг зохион байгуулахаар улс төрчдөд шахалт үзүүлж эхлэсэн гэгдэж байна. Тэр энэ хэрэгт холбоотой болж таарч байна уу. Яагаад Д.Булганыг оргон зайлуулах болов. Д.Булганыг оргон зайлуулах ажлыг С.Баярын эхнэр Хулан гардан зохион байгуулж байгаа талаар Хулангийн дотны Дугар гэх нөхөр ам алдсан байна. Бүүр ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн байх юм. Тэгэхээр Д.Булган С.Зориг агсны хэргийн гэрч болж таарч байна уу. Эсвэл хэргийн хамсаатан болж таарч байна уу. С.Зориг агсны хэргийн зангилаа болсон Д.Булган шударга нэрээр танигдаж эхлэсэн Ц.Нямдоржтой холбоотой нь ил болж байна.
Тэр үргэлж нууц ноёнтон байсаар байх уу.