Эрүүгийн
цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд ХХЕГ-т
ажиллаж байсан, офицер 24 настай С-г яллагдагчаар татаад байна.
Түүнийг
фэйсбүүкт “Oogii oogii” гэх хуурамч хаяг нээж, оюутан охид,
бүсгүйчүүдээс зээлэх мөнгөний барьцаанд нүцгэн зургийг нь авч, дараа нь
гэрээ байгуулах нэрээр хууран мэхэлж хүчирхийлж байсан нь тогтоогджээ.
Мөн
нүцгэн зураг, дүрс бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байршуулна хэмээн
сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхэж байсан нь ч батлагджээ. Түүнд
холбогдох хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлэн
шалгаж буй юм байна. Түүнд Эрүүгийн хуулийн 126.2.5, 149.1 дэх хэсэгт
зааснаар “албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ
байгаа хүнийг хүчирхийлсэн, далайлган сүрдүүлсэн” гэх үндэслэлээр
эрүүгийн хэрэг үүсгэн, улмаар яллагдагчаар татсан байна.