Арван дөрөвхөн настай сөөсгөр охин нэг л гунигтай, уруу дорой царайтай, инээж хөхрөх, үеийн охидтойгоо гүйж харайх нь багасч дуугаа хураах болсныг амьдрах гэж ядаж яваа эх нь анзаарах сөхөөгүй явжээ. Үүнээс болж цаг алдан охин насан туршдаа амьдралдаа хар толботой хоцров. Нэг өдөр нөхөр нь эхнэртээ тун энгийн байдлаар эвлэгхэн өгүүлэхдээ "Чи энэ нэг охиноо сайн ажиглаач, бүдүүрээд ч байх шиг, нэг л биш харагдаад байх юм" гэж хэнэггүйхэн ярихад эхнэр Саруултуяа нь "Шилжилтийн насан дээрээ яваа болохоор тэгээ биз" хэмээн хариулж байв. Гэвч удалгүй эх хүний зөн совингоор охиноо жирэмсэн болсныг мэдэж, энэ тухай Нарандулам охиноос нууцлан асууж шалгахад тодорхой юм ярилгүй уйлж, суугаад:
-Би сагсан бөмбөгийн секцээ тарж яваад үл таних хүнд хүчиндүүлсэн, тэгээд л жирэмсэн болсон байх гэжээ. Хаана явж байгаад, ямархуу хүнд хүчиндүүлснийг асуухад:
-Гав ганцаараа явсан. Шөнө явж байсан болохоор царайг нь сайн тогтоож чадаагүй. Тэгээд ч би их айсан болохоор эргэж энэ тухай юу ч санахгүй байна гэхээс өөр үг дуугарсангүй. Ингээд эмнэлэг бараадаж, нэгэнт хүүхэд тээж төрүүлэх нас бие нь гүйцээгүй, балчир амьтныг эмнэлгийн ном журмаар үр хөндүүлж, бие сэтгэлийн зовлонгоос нь ангижруулсан байна. Нарандулам охин эцэг, эхээсээ тавуулаа. Дээрээсээ хоёр дахь болохоороо дүү нараа асрах, ээжийн эзгүйд гэр орноо цэвэрлэх, унд хоол бэлтгэх гээд турьхан биедээ ахадсан ачаа үүрдэг. Арван хэдтэй ч гэсэн амьдралын ухаан суусан ажээ.
Өөрийн гэсэн төрсөн эцэгтэй гэдгээ ээжээсээ дуулж байснаас биш бараа зүсийг нь үзээгүй 10 нас хүрээд байтал "аавынд" олон жил суусан эцэг "нохой" хочит Гантулга нь нэг өдөр хүрч ирсэн байна. "Би аавтай хүн аав минь хүрээд ирсэн" гэж дотроо баярлавч баахан гэрэвшүүхэн угтсан гэдэг. Олон жил байхгүй байсан эцэг минь ирсэн болохоор одоо л нэг амьдрал маань дээшилж, өлсөж цангахгүй өег тайван амьдарна гэж хүүхдийн гэнэн сайхан сэтгэлээр итгэж байсан ажээ. Гэвч хүсэн хүлээсэн хайрт хүн маань аав шиг сайхан аав биш болох нь хоног өдөр өнгөрөх тусам мэдрэгдсээр байлаа. Гантулга архи уусан үедээ эхнэр хүүхдүүдээ харааж загнаж, ширүүн дориун харьцана. Ална булна, шатаана, аалзнуудаа хэмээн сүрдүүлэх нь өдөр бүр түгшүүр төрүүлнэ. Ийнхүү хоног сар өнгөрсөөр байлаа.
Нэг удаа ээж нь эмнэлэгт хэвтэж байх хойгуур оройхон хэрд эцэг нь согтуу хүрч ирээд охиноо өрөөлийн нүдээр сонжсон байна. Хүүхдүүдээ унтсан хойно Гантулга Нарандуламыг "Ярих юм байна" хэмээн хэлээд хашаанаас гарчээ. Зуны халуун өдөр Гантулга нүүрсний амбаартаа эвхдэг ор тавиад унтаж амардаг байлаа. Тийшээ төрсөн охиноо дагуулж орсон хойноо Нарандуламын хоолойд хутга тулган "Наад өмдөө тайлаад орон дээр хэвт, өөдөөс элдэв юм ярих, хашгирах гэвэл хоолойг чинь шууд хэрчих болно гэж мэдээрэй" хэмээн хэлээд бахим гараараа охиныхоо багалзуурыг шахах нь тэр. "Ааваа та яагаад байгаа юм бэ?" хэмээн охиныгоо уйлахад Гантулга хацар луу нь алгадаж "Хурдан тайл гэсэн шүү" хэмээн хэлээд цэцэг шиг өсч өндийн явсан балчир охиноо тарчлаан зовоож хэдхэн хормын дотор бузарлаад хаячихжээ.
Энэ бузар явдал охиныг 13 настай байхад анх эхэлсэн ба сиймхий л гарвал мунаг эцэг өөрийн төрсөн охиныг загнаж сүрдүүлэн дур хүслээ хангасаар байлаа. Тэр тэнэг адгуус хөөрхий муу охиноо ийнхүү тарчилган эдэлсээр хоёр удаа жирэмсэн болгож үр хөндүүлсэн гэдэг нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Азарга хүртэл өөрийн үр төлийг "гишгэдэггүй". Эцэг малын тоонд орсон, түмний шившиг болсон Гантулга гэгч хэн байв?.
Тэрээр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин сууж байсан. Шоронд дандаа нинжа, тарчигхан амьдарч явсан болохоор түүнийг "нохой" хэмээн хочилдог байжээ. "Нохой" Гантулга нь 1964 онд төрсөн, 1979 онд хулгайн хэргээр хүүхдийн колонид 3 жилийн хорих ял эдэлсэн. Мөн 1985, 1990, 1999 онд хулгай, хүчингийн хэргээр ял шийтгэгдэж нийтдээ 18 жил шоронгоор дамжин "хүмүүжсэн" архаг гэмт хэрэгтэн ажээ. Хожим хохирогч охин Нарандулам мөрдөн байцаагчид мэдүүлэхдээ:
-Аав намайг дуртай үедээ, ээж дүү нарыг байхгүй үед дураараа эдэлдэг байсан. Бэлэг эрхтнээ хөхүүлэн аманд үрийн шингэнээ цацахыг шаардана. Хэрэв зөвшөөрөхгүй бол намайг суран бүсээр ороолгож, халуун төмрөөр хайрна гэж айлгадаг байсан. Нэг удаа би эсэргүүцэл үзүүлэхэд тамхины асаагуур гаргаж ирээд миний шилбэ, гуяыг түлсэн. Хэрвээ ээждээ хэлэх юм бол, би бүгдийг чинь алчихна гээд надтай унтахдаа хажуудаа байнга том хутга тавьчихдаг байсан болохоор би айгаад ээждээ үнэнийг хэлээгүй юм. Нэг удаа ээжид яг энэ тухай хэлэх гээд зогсч байгаад аавд баригдсан. Гэтэл дараа нь надтай секс хийхдээ хоолойн дээр хутга тавиад "Чамайг алчихаад дүүг чинь хүчиндэж бас чадна шүү!" гэхээр нь дахиж ээжид энэ тухай хэлээгүй юм. Дөнгөж 10 нас хүрч яваа охин дүүгээ бодоод ингэж ам өчгөө өгсөн. Аав сүүлийн үед надтай секс хийхдээ "Өөдөөс гоё хөдөл, бас гоё дуугараач" гэх зэргээр их тамлаж зовоодог болсон. Анх жирэмсэн болоход эмнэлэг дээр очоод үр хөндүүлсэн, харин энэ удаа аавд мөнгө олдоогүй болохоор яаж ч чадахгүй ээждээ хэлсэн гэжээ.
Хүчиндэгч эцэг яаж баригдсан талаар эхнэр Саруултуяа нь мэдүүлэхдээ:
-Нарандулам охин минь усан нүдлээд аав намайг удаа дараа хүчиндээд ийм болгочихлоо. Та цагдаа дуудаач гэсэн. Хэрэв би шууд Гантулгад хэлэх юм бол тэр яаж ч чадах муухай сэтгэлтэй хүн. Хэд хоног байдлыг харахаар боллоо. Нэг орой хашааны хаалга дуугарч охин минь орж ирснээ шууд нүүрсний амбаар луу яваад орчихлоо. Сэмээрхэн очоод амбаарын завсраар хартал Гантулга Нарандуламын хувцсыг тайчаад яг бэлгийн ажил хийх гэж байсан. Тэгэхээр нь би хөрш залуугаа дуудаад амбаарын хаалгыг эвдлэн орсон. Гантулгыг дайрахад манай хөрш залуу бариад авсан, би гар утсаараа бичлэг хийж хэргийг баримтжуулсан юм. Удалгүй хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ирж түүнийг аваад явсан хэмээн мэдүүлж байна.
Шүүхээс Амгалан овогтой Гантулгад ЭХ-ийн тусгай ангийн 126-3-аар 11 жилийн ял оноожээ.