Япон: Фүкүокад 61 настай эмэгтэйг баривчилжээ. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй охиныхоо аминд хүрсэн аж.
Тус хотын цагдаагийн хэлж буйгаар “Кеико Кино нь энэ сарын 20-ний өглөө хоёр цаг 30 минут орчимд Яахатаниши тойрогт орших орон сууцандаа Чиака гэх охиноо багалзуурдаж алсан” гэлээ. Уг мэдээллийг өчигдөр “Japan Today” сайт мэдээлсэн байна.
“Fuji” сувгийн мэдээлснээр ойролцоогоор 16 цагийн дараа Кино 110 дугаар руу залгасан байна. Тэрбээр ямар ч шалтгаангүйгээр хөгжлийн бэрхшээлтэй охиноо хэвтэж байхад нь багалзуурдаж алсан гэж хэлсэн аж.
Хэрэгтэн охинтойгоо хоёул амьдардаг байжээ.