Tuesday, March 28, 2017

Э.Оюумаа босс нөхрөөсөө салж боксчин залуутай шинэ амьдрал эхлүүллээ!

Хонин нүдэн Э.Оюумаа гэж ирээд л хол ойрын залуус энэ бүсгүйд ханардаг. Хамтран дуулдаг Ээнээтэйгээ хайр сэтгэлийн романс хэлхэж нэг гэрт хүртэл орж байсан ч тэдний хамтын амьдрал цэцэглээгүй. Ч.Бат-Эрдэнэ хоёр хүүхэдтэй гэргийдээ буцаж хонин нүдэн бүсгүй ганц бие хэвээр үлдэж байв. Үүний дараа уул уурхайн бизнес эрхэлдэг хүмүүсийн хэлж дадсанаар өөрөөсөө үе мултарсан эрхмийн цайг чанах болсон нь хоёр жилийн өмнөх мэдээлэл. Бараг л хүүхэдтэй нь Э.Оюумаа нас чацуу гэж ирээд л ярьцгааж байв. Ямартай ч тэд хамтдаа нэг ч удаа гэрэлд цохиулаагүй. Тийм л нууцлаг амьдрал байж. Алтан торонд орсон шувуухай болчихов уу гэж жиг жуг хийх хүмүүс байлаа. Тэгвэл бүсгүй дахин хувийн амьдралдаа өөрчлөлт хийж хижээл нөхрөөсөө салжээ.
Түүний дараагийн сонголт үе тэнгийн боксчин залуу гэнэ. Хосууд шинэ хүнээ энэ өдрүүдэд сэтгэл догдлон хүлээж байгаа гэнэ. Гэр бүлийн амьдралын гол цөм бол эд хөрөнгө биш үр хүүхэд. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхгүйгээр эр хүнтэй яаж амьдраад байх билээ. Шалтгаан нь тэнд байсан учраас бүсгүй долоо хэмжиж нэг огтолсон сонголтоосоо буцах болсон гэнэ лээ. Жанет Жексон 50 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авсан байхад бидний үзэмж бол тэс хөндлөн байх. Одоо л амьдрал эхэлж байна, Оюумаа! Түүний араас шүүрс алдаж суусан залуус үе тэнгийн хүнтэйгээ нийлсэнд нь ихэд баяртай байна гэсэн шүү.