Мисс гэх тодотголтой ч кино урлагт
хүчээ сориод буй загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг танихгүй хүн ховор
болжээ. Тэрээр “9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, хамгийн
сүүлд "Ану хатан" кинонд хүртэл дүр бүтээгээд амжсан. Залуу, эрч
хүчтэй, ихийг хийж бүтээхийн төлөө зориглон алхаж буй П.Шүүдэрцэцэг
бүсгүй “MIXX” хамтлагийн гишүүн Темпотой чамгүй удаан хугацаанд үерхсэн
билээ. Темпо Шүүдэрцэцэгт зориулан 2015 оны 8-р сард “Шүүдэрхэн” хэмээх
уран бүтээл гаргасан ч удалгүй хосууд хоёр тийшээ болсон юм.
Жил гаран хугацаанд ганц бие
байсан жүжигчин П.Шүүдэрцэцэг шинэхэн хайраа олжээ. Гэвч түүний
сэтгэлийг татсан залуу нь УДЭТ-ын жүжигчин Тодгэрэл хэмээн олон хүн
хардаж байгаа гэнэ. Түүгээр ч барахгүй сар шинээр хос дээлээр гангарч
яваа сурагтай.

