Tuesday, March 28, 2017

Найман давхраас гурван настай хүү унаж амиа алджээ

Япон: Энэ сарын 26-ны өдөд Сайтама мужийн Кавагучи орон сууцны найман давхрын цонхны тагтнаас гурван настай хүү унаж амиа алджээ.
Тус мужийн цагдаагийн хэлж буйгаар, “Тус орон сууц нь 14 давхартай. Найман давхраас хүүг унахад эмнэлэгт хүргэсэн” гэжээ. “Fuji” сувгийн мэдээлснээр хүүг эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан байжээ.
Талийгаачийг Ицуки Мияата гэдэг. Эцэг эх, өвөөтэйгөө амьдардаг байсан. Хүүг амиа алдах үед нь эцэг эх нь гэртээ эзгүй өвөөтэй нь үлдээсэн байж. Гэвч өвөө нь бяцхан хүүг гэрт нь үлдээгээд гарах хооронд осол болсон аж. Энэхүү мэдээллийг “News On Japan” сайт мэдээлэв.