Wednesday, March 29, 2017

Ажлаасаа халагдан амиа хорлосон эмэгтэйн тухай маш ноцтой 10 баримт

Завхан аймгийн Идэр суманд ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээллэсэн. Тэгвэл энэ хэргийн талаар маш ноцтой 10 баримтыг дэлгэж байна. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр:
1. Өчигдөр орой энэ хэрэг гарсан бөгөөд 50 настай Т гэгч нь сумын Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан байжээ.
2. Талийгаач Т-г тус суманд АН-аас томилогдсон Засаг дарга Б-ийн тушаалаар 2017 оны 3 дугаар сарын 22-нд ажлаас нь чөлөөлжээ.
3 Ажлаасаа халагдсан Т өөрийгөө "Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн" гэж үзэн Аймгийнхаа шүүхэд гомдол гаргажээ.
4.  Шүүхийн шийдвэр нөгөө талд гарч, талийгаач Т тус шийдвэрийг маш хүндээр тусгаж авчээ.
5. Талийгаач Т шүүхийн шийдвэр гарсны маргааш нь буюу 2017 оны гуравдугаар сарын 28-ний өдөр өөрийгөө шатааж амиа хорложээ.
6. Талийгаач Т-ийн оронд тус сумын Засаг даргын орлогчийн эхнэрийг ажилд авсан байна. Шинээр томилогдсон эмэгтэй 1987 оных бөгөөд жирэмсэн аж. 2015 онд Завхан аймгийн хэмжээнд 14 төрийн ажлын байранд сонгон шалгаруулалтыг төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан байна. Талийгаач Т энэ шалгаруулалтанд оролцож 65 оноо авч 3-аар гарч ирж. Харин нэгээрээ буюу хамгийн өндөр оноог Н буюу 73 оноо авчээ. Гэтэл 2015 онд Завхан аймгийн Идэр сумын Тамгын газрын дарга Мэндбилэг нэгээрээ гарч ирсэн Н-ыг томилолгүй гурваар гарч ирсэн Талийгаач Т-г томилжээ. Харин Н маргалдаж гомдол гаргаад Төрийн албаны зөвлөлөөс Н-ыг ажилд нь томилж Т-г чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. 
7. Талийгаач Т нөхөр, хоёр охинтой бөгөөд нэг охин нь тусдаа гарсан нөгөө охин нь оюутан гэнэ. Нутгийнхандаа нэр хүндтэй тохьтой айл гэгддэг.
8. Талийгаач Т банкинд нэлээн хэдэн төгрөгийн зээлтэй байсан байна.
9. Талийгаач Т бамбай өвчтэй бөгөөд  түүний өвчин нь нэлээд хүндэрсэн байжээ. Бамбай өвчтэй хүн зүрхний дэлсгээтэй, сэтгэлзүй нь их тогтворгүй байдаг гэнэ.
10. Завхан аймгийн Идэр суманд сүүлийн хэдэн жил МАН дарааллан засаглаж байсан ба өнгөрсөн оны сонгуулиар АН засгийн эрх авчээ. Тус суманд яг одоогийн байдлаар шинэ Засаг даргаа эсэргүүцэн "Ажил хаялт" зарлах тухай шуугиан тархаад байгаа аж.