Tuesday, March 28, 2017

Фэйсбүүк дээрх сэтгэгдлээсээ болж цагдаад дуудагджээ

Олон нийтийн сүлжээнд Bilguun Adiyasuren нэрээрээ танил болсон нэгэн залууг фэйсбүүк дээрх сэтгэгдлээс нь болж Сүхбаатар дүүргийн эрүүгийн цагдаа байцаалтанд дууджээ. 

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа "АН-ынхан намайг Сүхбаатар дүүргийн эрүүгийн цагдаа дээр аваачиж байцаах юм гэнэ. Шалтгаан нь "Таны Фейсбүүкийн сэтгэгдлээс болсон" гэжээ. Сонсоод бүр инээд хүрэв. Яасан ч хийх ажилгүй юм. Ямар ч жижигхэн зүйлийг нухчин дарах гэж хичээдэг юм. Хэрэг тулгаад хорих гэж байх шиг байна.
Баттай хэлье, хичнээн хоригдож, эрүү шүүлтэд орсон ч би мохож няцахгүй! Шударга ёсны төлөө, дарангуйлагчид, авлигачид, ардчиллыг булшлагчдын эсрэг үг, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно. Бид мафижсан, эрүүгийн элементүүд төрийн дээр сандайлсан "ДАРАНГУЙЛЛЫН" эрин үед амьдарч байгаа ч, удахгүй сайн, сайхан цаг ирнэ, тэдний үе дуусна гэдэгт итгэж байна...Дүр эсгэсэн биш жинхэнэ ардчилал эх Монгол оронд минь батжин, бэхжих болтугай!" хэмээн бичжээ.