“Монгол
HD” телевизээс хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Авьяаслаг
Монголчууд” шоу нэвтрүүлгийн ялагчаар шалгарсан дуучин О.Энх-Эрдэнэ тус телевизээс
сар шинийн баярт зориулан гаргасан тусгай хөтөлбөрт оролцож, Ардын
жүжигчин, дуучин П.Адарсүрэнгийн “Чандмань эрдэнэ” дууг дуулсан нь олны
таашаалд нийцэж, үзэгчдийн сэтгэлийг хөглөжээ.
Уг дууны шүлгийг яруу найрагч Ж.Бадраа бичиж, аялгууг нь Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хөглөсөн юм.