Шүүх хурал цагдаагийн өндөр хамгаалалтан дор болж сэжигтэн эмэгтэйчүүдэд сум нэвтэрдэггүй хантааз өмсгөсөн байна.
Индонезийн
иргэн, 25 настай Сити Айшах, Вьетнамын иргэн, 28 настай Дун Ти Хунг
нарыг энэ оны 2-р сарын 13-нд гарсан химийн хорт бодисоор Ким Жөн Намыг
хөнөөсөн хэрэгт буруутай хэмээн Малайзын шүүх яллагчаар татсан юм.
Тэдний гэм буруутай нь нотлогдвол цаазаар авах ялтай юм. Шүүх хурлын
үеэр Дун Ти Хун өөрийгөө буруугүй хэмээн мэдэгджээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт төрсөн ах Малайзын онгоцны буудал дээр химийн хор нүүр лүүгээ цацуулсны улмаас амь насаа алдсан билээ.
Шүүх
хурлын үеэр улаан өнгийн подволка өмссөн Сити, энгийн байдлаар
хувцасласан Хунг нарыг эл хэрэгт буруутгаж буйг дуулгаад гэм буруутай нь
нотлогдвол цаазын ял хүлээж буйг эх хэл дээр нь танилцуулжээ.
Хоёр
эмэгтэй хэрэг үйлдэх явцаа хэн нэгнийг хуурах /чадах/ видео бичлэгт
оролцож байгаа гэж бодсон гэдгээ анхны мэдүүлэгээрээ хэлсэн.
Гэсэн ч Куала Лампурын онгоцны буудал дээр Кимийн нүүрэнд "VX nerve agen"t хэмээх
хорыг түрхсэн нь батлагдсан бөгөөд энэ хор нь үй олноор хөнөөх
чадвартай үхлийн хор хэмээх ангилалд багтдаг дэлхий дахинд хэрэглэхийг
хориглосон хор юм.
Алах ял
сонсож буй хоёр эмэгтэйг шүүхийн байранд авчрахад 100 гаруй зэвсэглэсэн
цагдаагийн албан хаагчийн хамгаалалт гарч, сэтгүүлчид болон хэвлэл
мэдээллийн ажилтнуудыг оруулаагүй байна.
Америкийн
албаныхан болон Өмнөд Солонгосын тагнуулын алба Кимийн
аллагын захиалагчаар Хойд Солонгосын удирдлагыг буруутгаж байгаа билээ.
Учир нь талийгаач Ким Хойд Солонгосын дэглэмийг эрс буруушаан шүүмжилж,
гадаадад нуугдан амьдрах болсоор удсан. Түүний амь насанд халдах
оролдлого ч хэд хэдэн удаа гарч байсан юм.
Малайзын
хуулийн дагуу Ким Жөн Намын амь насыг хөнөөсөн эдгээр
эмэгтэйчүүд цаазаар авах ял сонсох нь тодорхой болоод байгаа ч өөрсдийнх
нь орны албаны хүмүүс албаны шугамаараа дамжуулан шүүх ажиллагааг
шударга, хуулийн дагуу явуулахыг уриалсан билээ. Ял оноох шүүх хурал
дөрөвдүгээр сард дахин болно.