Showing posts with label news. Show all posts
Showing posts with label news. Show all posts

Monday, May 8, 2017

СОЛОНГОС УЛСАД ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ БОЛОН 3 САРЫН ВИЗ АВАХ ХҮМҮҮСИЙН АХНААРАЛД. ИЛҮҮ АМАРХАН БОЛСОН БАЙНА ШҮҮ




Манайхан Солонгос улсад зорчих визний мэдүүлгээ өгөх гэж элчингийн гадаа тасралтгүй гурав, дөрвөн өдөр хонож очерлоод зогсохгүй, яг элчингийн үүдээр орохдоо тулахад багахан хэмжээний дайн хүртэл гараад амждаг байсан цаг саяхан.

Энэ байдлыг халах үүднээс Солонгосын элчин сайдын яамнаас тусгай тендер зарлаж, гурван компанитай гэрээлэн визний мэдүүлэг авах болсон. Тэгвэл, энэ удаад бүр гуулин улсад хараар үлдэх, гэмт хэрэгт холбогдох, нөгөө айхтар эмигрейшнд баригдахаас эхлээд гэмт хэргийн золиос болчих гээд байдаг охид бүсгүйчүүдээ хамгаалах, хууль бус үйлдлийг таслан зогсоох үүднээс БНХУ элчин, Монголын Хууль зүйн яамнаас хамтран тодорхой ажил зохион байгууж байна.

Энэ ажлын хүрээнд өнгөрсөн сарын 7-оос эхлэн 90 хоног хүртэлх хугацаатайгаар тус улсруу зорчих гэж байгаа иргэдээс ямар ч визний хураамж авахгүй, дээр нь урилга, барьцаа хөрөнгө гэж байршуулахгүй болж байгаа юм байна. Гэхдээ энэ ажлыг туршилтын хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд хэрэв энэ хугацаанд Солонгост очсон монголчуудын холбогдох гэмт хэргийн тоо буурах аваас тэр чигт нь ажил хэрэг болгон өргөжүүлэх ажээ.

Энэ талаар дэлгэрэнгүйг БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн материал төлөөлөн хүлээж авах төвийн тэргүүн Д.Лхагваатай уулзаж тодрууллаа.

Солонгос улсад 90 хүртэлх хоногийн хугацаатай визний материал мэдүүлэхэд урилга, барьцаа хөрөнгө шаардахгүй болсон гэж байна. Ямар хүмүүс энэ визний хөнгөлөлтөнд хамрагдаад байна вэ?

Нэгдүгээрт, 500 мянган төгрөгнөөс дээш цалинтай иргэн энэ хөнгөлөлтөнд хамрагдаж болно. Өөрөөр хэлбэл энэ ажлыг иргэдийн ажлыг хөнгөвчлөх үүднээс хийж байгаа учраас тухайн виз мэдүүлэх гэж байгаа хүн НДТ-ийнхээ сүүлийн зургаан сарын хуулбарыг гэрлэлтийн лавлагаатайгаа авч ирээд л виз хүсч болно.

Хоёрдугаарт, бизнесменүүд, хувиаараа хөдөлмөр эрхлэгчид үүнд хамрагдаж болно. Сүүлийн гурван сарын дотор 500.000 төгрөгнөөс дээш татвар төлсөн байвал, мөн л тэр татварын хуулгатайгаа, гэрлэлтийн лавлагаатайгаа ирээд

Гуравдугаарт, ах дүү, аав ээж, хадам гээд ах дүү амраг садных нь аль нэг Солонгос улсын байнгын визтэй эсвэл ирж очих визтэй бол тэр хүнийхээ визний хуулбарыг өөрийхөө паспорттой авч ирээд л виз хүсч болно. Энэ дээр нэмэгдэх нэг зүйл гэвэл мэдээж бүгдэн дээр нь анкет зургаа нааж өгнө. Тэгээд л боллоо.

Тэгвэл, энэ хугацаанд манайхаас хэр олон хүн энэ хөнгөвчилсөн визэнд хамрагдаж байна вэ?

Материал бүрдүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Өнгөрсөн гуравдугаар сард 1500 гаруй виз хүсэгч байснаас энэ журам мөрдөгдсөнөөс хойш даруй хоёр дахин их хүн виз мэдүүлсэн байх жишээтэй.

Түүнээс гадна, сүүлийн хоёр жилд зорчсон хүмүүс визгүй зорчиж байгаа. Визгүй тал руу аль болохоор зөөллөх олон алхамуудыг хийдэг. Тэрний л нэг гэж ойлгож болно. Энэ нь манайхныг очоод харлах нь уу, элдэв хэрэгт орооцолдох нь гайгүй байна уу гэдгийг ажиглаж байгаа хэрэг байх.

Харин байнгын ч юм уу, арай удаан хугацаагаар Солонгос улс руу зорчъё гэвэл ямар материал бүрдүүлэх вэ?

Суралцах, гэрээт ажилчид манайхаас маш их явж байгаа. Эмчилгээгээр яваад байнгын хяналтанд байх шаардлагатайг эмнэлэг магадлавал тэр хугацаанд бас түр оршин суух үнэмлэхтэй болно.

Өөрөөр хэлбэл хууль битгий зөрч, хараар битгий оршин суу, хууль журам зөрчихгүйгээр нааш цааш чөлөөтэй зорчиходл аль болохоор боломж нээж өгч байгаа юм. Буруу ашиглаж болохгүй. Хуучин бол ажилгүй хүнд виз олгодоггүй байсан. Одоо бол чөлөөтэй.

Мөн удаан хугацаагаар жилээр явъя гэж бодъё, дандаа виз авахгүй. Тэгвэл, 90 оноос хойш нийтдээ Солонгос руу таван удаа ирж оччихсон хүн байвал хугацаа харгалзахгүйгээр виз хүсэх боломжтой. Ерөөсөө тав л явчихсан бол тэрийгээ канондоод гэрлэлтийнхээ лавлагаатай ирнэ гэсэн үг.

Жил дотроо долоо хоног ч байна уу, сар байна уу жил дотроо хоёр, гурав явчих аваас гурван жилийн виз чөлөөтэй олгоно. Гэхдээ бас энд анхаарах нэг юм байгаа юм. Хэрвээ 90 хоногийн визтэй Солонгос руу явчихаад сар дотроо хүрээд ирвэл дараагийн виз чинь чөлөөтэй гарна. Харин хугацаагаа бараг гүйцээчихээд ирвэл энэ хүн амраагүй, ажилласан байх магадлалтай гээд тэр хүний талаар илүү судлах гээд байдаг тал бий.

http://news.zone.mn/content/read/75582.htm

Saturday, May 6, 2017

Өнөө цагийн хүний наймаа, бэлгийн боолчлолын тухай аймшигт баримтууд


Өнөө цагт хүн төрөлхтний сэтгэлийг түгшээж байгаа нэг асуудал нь хүний наймаа, бэлгийн боолчлол. Улс орнуудын ядуурал, иргэний дайны улмаас олон хүн дүрвэж, цагаачлан амьдрах газар хайж яваа нь гэмт хэргийг элдэв бүлэглэл, хар тамхи, шашны бүлэглэлүүдийн золиос болоход хүргэж байгаа нь нууц биш.
Тэртээ дундад зууны үед байсан боолын худалдаа, хүний наймаа соёлжсон энэ ертөнцийн өнцөг булан бүрт байсаар.  Энэ талаарх сэтгэл сэрдхийлгэм тоо баримтууд энэ.
-    Хүний наймааны 75-80 хувийг бэлгийн зориулалтаар худалдаалдаг.
-    Бэлгийн боолчлол нь ХДХВ-ийн халдвар тараахад гол үүрэг гүйцэтгэдэг хэмээн судлаачид үзэж байна.
-    Өнөөгийн боолчлол нь урьд хожид хэзээ ч түүхэнд байгаагүй тийм хэмжээнд хүрээд байгаа гэнэ.
-    Өнөөдөр дэлхий дахинд насанд хүрсэн 27 сая хүн, 13 сая хүүхэд хүний наймааны золиос болсон гэж байна
-    Хүний наймаа нь хөдөлмөрийн бооолчлол, бэлгийн боолоос гадна эд эрхтний наймаа болон өргөжжээ.
-    Хүний наймаачид суданы "Боолтой болохын тулд боолыг ашигла” гэсэн хэлцийг хэрэглэдэг. Тэд охидыг бэлгийн боол болгон олохын тулд "урхидагч охид”-ыг илгээдэг. Тэднийгээ хүний наймаачид сургаж дадлагажуулдаг байна.
-    Хятадад дүрвэн ирж байгаа Умард Солонгосын иргэдийн 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эдний 90 хувь нь бэлгийн боолчлолын золиос болдог байна. Бүсгүйчүүд гомдолллох юм бол нутагт нь буцаана гэж сүрдүүлнэ, Эргэж очвол хөдөлмөрийн лагерьт очих юм уу цаазлуулна.
-    Бэлгийн боолчуудаас 30 мянга нь жил бүр хүчирхийлэл, өвчин, тамлалаас болж нас бардаг гэсэн тоо байна. Бэлгийн боолчлолд орж байгаа бүсгүйчүүдийн 80 хувь нь 24 хүртэлх насны охид байдаг. Зарим нь бүр насанд хүрээгүй хүүхэд, зургаан настнууд ч байдаг.
-    Хүний наймааны хэргээр шүүгдсэн Людвиг "Тарзан” Файнберг гэгч мэдүүлэгтээ "Та нэг эмэгтэйг 10 мянган доллараар худалдаад авлаа гэхэд залуухан царайлаг л бол энэ мөнгөө долоо хоногт л эргүүлээд олж авна” гэж ярьжээ.
-    Хүний наймаачид эмэгтэйг худалдан авахад  зарцуулсан мөнгөө хамгийн багаар бодоход 20 дахин өсгөн олж авна. Голландад 2003 онд хийсэн нэг судалгаагаар бэлгийн нэг боол эмэгтэй жилд хамгийн багаар бодоход 250 мянган доллар "хийдэг” гэж гаргажээ.
-    Хүний наймаа хэдийгээр далд үйлддэг нууц гэмт хэрэг ч гэлээ судлаачдын үзэж байгаагаар ийм наймааны золиос бологсдын 80  хувь нь эмэгтэйчүүд, 50 гаруй хувь нь насанд хүрээгүй хүүхэд байдаг байна.
-    Хүйтэн дайн дууссан нь бүс нутгийн мөргөлдөөн хилийн зөрчилдөөнийг ихэсгэсэн. Босогчдын олон бүлэглэл цэргийн ажиллагаагаа санхүүжүүлэх, цэрэг элсүүлэхийн тулд хүний наймаачдад ханддаг болсон байна.
-    2009 онд Вашингтон Таймс сонины мэдээлснээр Талибан хөдөлгөөнийхөн амиа золислогч террорист бэлтгэхийн тулд хүүхдүүдийг долоон настайгаас нь худалдан авдаг гэжээ. Ийм хүүхэд алуурчин дунджаар 7-14 мянган долларын үнэд хүрдэг байна.
-    ЮНИСЕФ-ийн мэдээгээр өнөөдөр 18 хүртэлх насны 300 мянган хүүхэд дэлхий дахины зэвсэгт мөргөлдөөнд оролцож байгаа гэнэ.
-    Хүний наймаачид ирээдүйд төрөх хүүхдийг нь ашиглахын тулд жирэмсэн эмэгтэйг илүүтэй сонирхдог байна. Нялх хүүхдийг хар зах дээр худалдаалж ашгаа эмч, хуульч, хилчид хувааж авдаг. Ээжүүдэд нь хуурамч баримт бичиг гаргах, замын зардал гэсэн  бага хэмжээний мөнгө өгдөг гэнэ. Энэ нь хүүхдийнхээ төлөө ердөө хэдэн зуун доллар л авч байна гэсэн үг.
-    Хүүхдийн 30 орчим хувийг  бэлгийн зориулалтаар худалдаалдаг.
-    Дуучин Леди Гага "Bad Robance” клиптээ орос халуун усанд дуучныг бэлгийн боол болгож байгаагаар дүрсэлж хүний наймааг эсэргүүцсэн байдаг.
-    Худалдаалсан хүүхдүүдийн 71 хувь нь амиа хорлоход хүрдэг байна.
-    Судлаачид эдийн засгийн  хямрал нь хөдөлмөрийн боолчлолыг улам өсгөхөд хүргэж байгаа гэж үзэж байна. Ийм байдлаар  хөдөлмөрийн боолчлол нь бэлгийн боолчлолын дараа орж ирж байна гэсэн үг.
-    АНУ-ын хүний наймаа Нью-Йорк, Калифорни, Флоридад ихээхэн цэцэглэсэн гэнэ.
-    НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээгээр сүүлийн 30 жилд 30 сая хүүхдийг бэлгийн зориулалтаар худалдаалсан гэжээ.
-    Белорус, Молдав, ОХУ, Украин, Албани, Болгар, Литва, Румын, Хятад, Тайланд, Нигерийн иргэд илүүтэй их хүний наймааны золиос болдог байна.
-    Хүний наймаа их цэцэглэж худалдаалдаг орнуудад Белги, Грек, Герман, Израиль, Итали, Япон, Нидерланд, Тайланд, Турк, АНУ орж байна.
-    Хүний наймаачдын АНУ-д аваачдаг хүмүүсийн ихэнхийг бэлгийн зориулалтаар ашигладаг. Бэлгийн боол, янханчлал, массаж, тайчих урлаг гээд... Бас гэрийн боол, ХАА-н ажил, механикжуулаагүй хүнд хөдөлмөрт ашигладаг байна.
-    Бэлгийн боолчлолд өөрийн золиосоо эрхэндээ оруулахын тулд өлсгөх, хүчирхийлэх, бүлэглэн хүчиндэх, зодох, хөдөлгөөнийг нь хязгаарлах, хар тамхиар тарих, тамлах гээд олон арга хэрэглэдэг байна.
Эх сурвалж: www.assa.mn

Friday, May 5, 2017

Оюутнууд 70 мянган төгрөгөө авч эхэллээ



Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд 70 мянган төгрөгийн тэтгэлгээ өнгөрсөн долоо хоногоос авч эхэлжээ. Төрийн өмчийн их, дээд сургуульд суралцдаг оюутнуудад эхэлж олгож байгаа аж. Ингэснээр оюутнууд хамгийн багадаа 280 мянган төгрөг авч байгаа юм.
УИХ Монгол Улсын 2016 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулахдаа энэ оныг дуустал оюутан бүрт 70 мянган төгрөг тэтгэлэг олгох шийдвэр гаргасан.
Онцлоход, 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 95 их, дээд сургуульд 151.1 мянган оюутан суралцаж байна.

Monday, May 1, 2017

ТАНИЛЦ: ӨНӨӨДРӨӨС НЭМЭГДЭЖ БУЙ ТАТВАРУУД


ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Өөрөөр хэлбэл энэ онд долоон төрлийн татвар нэмэхээр болсон юм. Эдгээр татваруудын зарим нь тавдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас эхлэн хэрэгжих гэж байна. Хэдийгээр зарим татварын хугацааг хойшлуулах асуудлыг бизнес эрхлэгчид болон УИХ дахь АН-ын зүгээс ч тавьж буй ч тодорхой шийдгүй байна. Ингээд маргаашнаас нэмэгдэх татваруудыг танилцуулъя.
 Хадгаламжийн хүүгийн орлого:
Хэрэгжих хугацаа: Тавдугаар сарын 1-н
 Хадгаламжийн хүүгийн орлогод таван хувийн татвар ногдуулна
 Импортын тамхи:
Хэрэгжих хугацаа: Тавдугаар сарын 1-н
 Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.
 Автомашины онцгой албан татвар:
Хэрэгжих хугацаа: Тавдугаар сарын нэгэн.
 Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө. Одоо дээрх төрлийн автомашины ОАТ-ыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө. Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм.

Saturday, April 29, 2017

Мисс Т.Батцэцэг шинэхэн хайртыгаа танилцуулав….

“Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэг өмнөх миссүүдээс илүүрхэж, чансаагаа ахиулж чадсан гэдэг утгаараа ард түмнийхээ бахархал хүндлэлийг хүлээсэн нэгэн. Чухам энэ үеэс түүнийг олон нийт онцолж, хувийн амьдрал хийгээд хувьсгалын зүйлүүдээс сонирхох болсон. Сайхан бүсгүйг хов жив тойрч биш дайрч гардаг нь манайд бараг уламжлал шахуу болж. Тэгвэл мисс бүсгүйн ямар залуутай болздог бол эсвэл гэрлэх бол хэмээн сонирхогчид цөөнгүй бий. Харин тэр бүх асуултанд хариулт өгөх гэсэн мэт Т.Батцэцэг шинэхэн хайртыгаа танилцууллаа. Одоогийн байдлаар түүний хайртын тухай ямар эрхэм болох нь тодорхой биш ч хүнд мөнгө зээлж түүнийгээ хэд дахин өсгөж авдаг буюу мөнгө хүүлэгч байх магадлалтай хэмээн цуурхал тархжээ.


Thursday, April 27, 2017

“Чингис Өнөртүвшин” хаягтай Ч.Өнөртүвшин гэх залуу охид, бүсгүйчүүдийг сүрдүүлж бэлгийн дур хүслээ хангадаг байж


Facebook” сүлжээ ашиглан охид, эмэгтэйчүудийг мэхлэн эрхшээлдээ оруулж гэмт хэрэг үйлдэх тохиолдол гарах болсон. Сүхбаатар аймгийн харьяат насанд хүрээгүй хөвгүүн охид, эмэгтэйчүүдийн 1000 гаруй нүцгэн болон хагас нүцгэн зураг цуглуулж заримынх нь охидын зургийг “Интернэтэд тавина” гэж сүрдүүлсэн гэмт хэргийг шүүхийн байгууллага саяхан шийдсэн.
Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийг цагдаа нар дахин илрүүлжээ. Цахим сүлжээнд “Чингис Өнөртүвшин” хаягтай Ч.Өнөртүвшин гэх залуу охид, бүсгүйчүүдийг ийм маягаар сүрдүүлж бэлгийн дур хүслээ хангадаг байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс тогтоож эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэрээр охидыг ” фотомодель” болгоно хэмээн студидээ аваачин нүцгэн зургийг нь авч дараа нь цахим сүлжээнд тавина хэмээн сүрдүүлдэг байжээ.
Цагдаа нар энэ хэргийн хохирогчоор гурван эмэгтэйг тогтоогоод байна. Тэдний дунд ерөнхий боловсролын сургуулийн сурагч байгаа аж. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна. Ч.Өнөртүвшин нь язгуур урлагийн “Хөгсүү” чуулгыг тэргүүлдэг аж.
Б. Энх
Эх сурвалж: Jirgee.mn

URL: http://www.fact.mn/236285.html 

Wednesday, April 26, 2017

"Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа" буюу Ц.Гарамжав гишүүн саналаа татсан нь



Телевизүүд өчигдөр оройн мэдээний оргил цагаараа /20:00-21:00 цагт/ “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” хэмээх бичиг гаргаж, гамшгийн аюулын дохио дуугаргав. Монголын Телевизүүдийн Холбооны 16 телевиз нэгдэж УИХ-аар өнөөдөр хэлэлцэх гэж буй Зөрчлийн тухай хуулийн нэгэн заалтыг эсэргүүцсэн нь энэ байсан юм.

  6.21 дүгээр зүйл.Гүтгэх
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Дээрх заалтын торгуулийн дүнг УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр Ц.Гарамжав гишүүн тав дахин нэмэгдүүлэх горимын санал гаргаж, гишүүдийн дэмжлэгийг авч чадав. Хэрэв батлагдвал олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслээр хэн нэгнийг гүтгэсэн бол иргэн 10 сая, албан байгууллага 100 сая төгрөгийн торгууль төлөхөөр хуульчлагдах ёстой байсан. 
Хүний нэр төр гэдэг хамгийн үнэ цэнэтэй боловч тус хуулинд гүтгэлгийг хэрхэн тогтоохыг зааж өгөөгүй байгаа нь хэвлэл мэдээллийн чөлөөт байдал, олон нийтийн сүлжээнд иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд халдаж, эрсдэл учруулах боломжтой гэж үзсэн юм.
Телевизүүдийн акц олон нийтэд хүчтэй нөлөөлж, асуудалд олны анхаарлыг төвлөрүүлж, Ц.Гарамжав гишүүн өчигдөр 22:00 цагийн орчимд Байнгын хороонд оруулсан саналаа албан ёсоор татаж байгаагаа мэдэгдлээ.
Түүний бичлэгийг хүргэе. 





Телевизүүд эфирээ хаасны учир

Ихэнх томоохон арилжааны телевизүүд өнөөдөр эфирээ түр хааж, "Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа" гэсэн сануулгыг эрх баригчдад өглөө. Энэ УИХ-аар хэлэлцэж буй Зөрчлийн тухай хуультай холбоотой юм.

Зөрчлийн тухай анхны хэлэлцүүлэг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хийгдэхээр товлогдсон. Энэ дагуу өчигдөр /2017.04.25/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсэгт чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх чиг өгсөн юм.
Байнгын хорооны хуралдаанаас Зөрчлийн тухай хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, твиттер, фэйсбүүкээр хүн гүтгэвэл 10-20 сая төгрөгөөр торгох заалт оруулах санал гаргасан нь иргэд, олон нийт, хэвлэлийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч, ийнхүү телевизүүд эфирээ нэг цагийн хугацаанд хаахад хүргэв.
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ УНШИХ

Хашаа байшингаа гурван өрөө байраар солих боломжтой....


Эдийн засгийн хүндрэлийн улмаас орон сууцны борлуулалт огцом буурсантай холбоотойгоор Барилга, хот байгуулалтын яамнаас “Буянт-Ухаа-2” цогцолборын борлогдоогүй үлдсэн орон сууцнуудыг гэр хорооллын хашаа байшингаар солих саналыг өнгөрсөн сард тавьсан нь нааштайгаар шийдэгдэх талдаа оржээ. Тус яамны сайд Г.Мөнхбаярын гаргасан санал цагаа олсон зөв шийдвэр гэдэгт хоёр тал санал нэгдсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Хэрвээ энэ саналыг ажил хэрэг болговол 200 гаруй зорилтот бүлгийн иргэн нэгээс, гурван өрөө байртай болох боломж бүрдэх сайхан мэдээ байна. Энэ ч утгаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төлсийн Удирдах хорооныхон өргөтгөсөн хурал зохион байгуулж, хашаа байшинг орон сууцаар солих нарийвчилсан журам гаргахаар болжээ. Журмаар хашаа байшингийн байршил, хэмжээ, тухайн өрхөд ямар шаардлага тавих зэрэг асуудлыг цэгцэлнэ.

ШУУРХАЙ МЭДЭЭ: БҮХ НИЙТИЙН АНХААРАЛД!!!




Зургадугаар сарын 26-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоор товлогдсон. Түүнтэй холбогдуулан иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг маргааш буюу энэ сарын 27-ны өдрөөс эхлэн зогсоох юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийн дараахь өдөр буюу зургадугаар сарын 27-ын өдрөөс шилжин суурьших хөдөлгөөнийг сэргээх ажээ.

КИВИ ХАМТЛАГИЙНХАН ТАЙЗНААС ХӨӨГДӨЖ БУУЖЭЭ

СТА гэдэг тэмдэгнээс болж Киви хамтлагийн охид хоорондоо муудалцаж, Намуунаагийн өвөө гавьяат Д.Ухнаа ч тэр хэрүүлд нь хутгалдаж орсноос бөөн хэрэг мандааж, хамтлагийг тараах шахсан ч сайн продюссорынхаа ачаар бүтэн үлдсэн. Гэсэн ч нэгэнт цуурсан шаазан бүтэн болдоггүйн адил ан цавтай Кивичүүдийг Б.Долгионы гавьяатын найран дээр албан ёсоор зодог тайлах гэж буй тухай шуум ид тарж байна. Үнэн худлыг цаг хугацаа харуулах бөгөөд одоохондоо ямар ч байсан Б.Ангирмаагийн атганд хэвээр байна. Хэдийгээр тэд өөрсдөө хамтлаг тараагүй гэдэг ч бодит амьдрал дээрээ тийм ч таатай харьцаатай байхгүй байгаа нь зөрөөд өнгөрсөн захын хүнд мэдэгдэхээр болсон байх юм. Өнгөрсөн сард нэгэн аймгийн баяр наадмын шоунд СГЗ Д.Ухнаагийн ятгалгаар Киви хамтлаг оролцжээ. Тэд тайзнаа гарах хүртлээ гурван өөр зүг рүү харчихаад л хоорондоо үг хэл солихгүй шахам байж.
 

Тэр нь ч дүүрч гэхэд их ой нь тохиож буй аймгийн наадмын үдшийн цэнгүүнд уригдчихаад “тус аймгийн бүх муу залуучуудад “Муу залуу” дууг зориулъя” хэмээн элийрснээс болж, тайзнаас хөөгдөх шахам буухад хүрсэн аж. Хаана, хэзээ, хэнд зориулж, ямар арга хэмжээнд дуулж, хуурдаж байгаагаа бодолцохгүй бол Кивигийн жишээгээр бол горьгүй бололтой. 

Эх сурвалж: www.shuum.mn

Жүжигчин Бооёогийн шинэхэн ”амраг” гэгдэх хүн хэн байв?

Монголын хошин урлагт хүч түрэн гарч ирж байгаа олон залуу жүжигчид бий. Тэр дундаа жүжигчин Бооёогийн гараар дамжин, сайн, чадварлаг уран бүтээлчид цөөнгүй бий гэдгийг нуух юун. Гараар дамжина гэдэг нь мэдээж авьяас чадварыг нь хөгжүүлж, хошин урлаг хэмээх том айлд багтаасан гэсэн үг л дээ.

Монголын хошин урлагт хүч түрэн гарч ирж байгаа олон залуу жүжигчид бий. Тэр дундаа жүжигчин Бооёогийн гараар дамжин, сайн, чадварлаг уран бүтээлчид цөөнгүй бий гэдгийг нуух юун. Гараар дамжина гэдэг нь мэдээж авьяас чадварыг нь хөгжүүлж, хошин урлаг хэмээх том айлд багтаасан гэсэн үг л дээ. Хэсэгтээ л хүмүүсийн хэл амны бай болоод байсан "Шинэ үе" продакшнаас Г.Ундармаа тэргүүтэй олон жүжигчид хамтлагаа орхисон ч бараг л хуучин жүжигчний тоонд ороод байсан Н.Отгонтунгалаг бууриа сахиж үлдсэн.
Барагтаа олны хараанд өртөд байдаггүй энэ шавилхан бүсгүй харин чимээгүйхэн хөдөлмөрлөж явна. Мэргэжил нэгт залуугаа заяаны ханиараа сонгож, хөөрхөн охин төрүүлсэн хэрнээ уран бүтээлээ огтхон ч хойш нь тавьсангүй.Одоо бол тэр "Шинэ үе"-ийн эмэгтэй жүжигчдээс гол тоглогч нь гэхэд хилсдэхгүй биз. Жүжигчин Бооёогийн амраг хайртаас авхуулаад дүү охин, найз нь гээд ихэнх үзүүлбэрт Н.Отгонтунгалаг харагдах нь түүнийг уран бүтээлийнх нь шинэхэн амраг гэж байгаа хэрэг. Мөн тэрээр бид нар хошин шогийнхон шиг хүний факт дээр дөрөөлж нэг номер гаргадаггүй, бүхэл бүтэн 3, 4 сар эд эсээ үхүүлэн байж сая нэг жүжиг гардаг хэмээсэн УДЭТ-ын жүжигчин Э.Тодгэрэлтэй тэрсэлдээд авсан удаа ч бий.
PAPARATSI.MN






Х.Бадамсүрэн: Би гурван саяын цалинтай

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарын хүмүүс Уул уурхайн яаманд мэдээлэл хийлээ. Тэд уул уурхайн салбарын Төвийн бүсийн чуулган Орхон аймагт болох гэж байгааг хэвлэлийнхэнд дуулгасан юм. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Засгийн газар хэмнэлтийн бодлого явуулна гэдгээ мэдэгдсэн. Гэтэл таныг 180 сая төгрөг үйлдвэрээс гаргуулж, амьдрах байраа тохижуулсан гэх мэдээлэл байна?
-“Эрдэнэт үйлдвэр”–ийн ерөнхий захирал, орлогч нарт өмнө нь шинээр байр бариад өгсөн тохиолдол байсан. Бэлэн байрнаас ч худалдаж аваад өгчихдөг юм байна лээ. Тэр жишгээр явсан асуудал. Энд Х.Бадамсүрэн гэдэг хүн очоод тансагласан зүйл байхгүй.
-Эдийн засаг хүнд байхад та иргэний үүргээ биелүүлээд 180 сая төгрөгийн тавилгаас татгалзаж болоогүй юм уу?
-Надад тансагласан асуудал байхгүй.
-“Лексус-570” автомашиныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад өгсөн гэх мэдээлэл бий. Үүнд тайлбар өгөөч?  
-“Эрдэнэт үйлдвэр” хэмнэлтийн бодлогоо барьж ажиллаж байгаа. Манай үйлдвэр хоногт 1,5 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ерөнхий захирлын тавилга, машин ч гэх шиг асуудал байна. Машины хувьд “Эрдэнэт үйлдвэр”–ийн өмнөх захирал “Лексус-570” унаж байсан юм байна лээ. Би арваннэгдүгээр сарын 30-нд ажлаа авсан. Гэтэл энэ машины асуудал арваннэгдүгээр сарын 20-ны үеэр яригдсан юм байна лээ.  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр”–ийн өмнөх захирлын машин өөр газар шилжих болж, түүний оронд шинэ машин авах болсон. Шинэ машин авах үе нь миний ажил авсан үетэй таарсан хэрэг. Түүнээс Ц.Даваацэрэн захирал үргэлжлүүлээд ажилласан ч гэсэн энэ машиныг унах байсан, Дорж очсон ч шинэ машин унах байсан. Тиймээс миний хувьд тансагладаг, машин унаа үзээгүй мэт хандсан зүйл байхгүй.
-Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга худлаа ярьсан гэсэн үг үү?
-Мэдэхгүй.
-Таныг нэлээд олон орлогч дарга авч ажиллуулж байгаа гэх юм. Яагаад ийм олон дарга авч ажиллуулах болсон юм бэ?
-“Эрдэнэт үйлдвэр”–ийн статус зургадугаар сард өөрчлөгдсөн. “Монголын зэс” корпораци ТУЗ-ын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан юм байна лээ. Тэнд бол ерөнхий захирал ажлын албатай, ерөнхий захирлыг нэгдүгээр орлогч ажлын албатай байна гэж бүтцийг томьёолсон байдаг. Харин би нэгдүгээр орлогчтойгоо яриад тус, тусдаа ажлын албаар яахав дээ. Үйлдвэр бол нэгдмэл бодлоготой, зангидсан гар шиг ажиллах ёстой. Тэр утгаараа нэг л ажлын алба байгуулсан. Хэвлэлээр гараад байгаа орлогч дарга нар бол надад туслах биш, үйлдвэрийн хэлтэс газруудын уялдаа холбоог хангаж ажиллах, том төслийг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Зөвлөх Бямбадорж гэж хүн байгаа. Энэ хүн ил уурхайн даргаар 20 гаруй жил ажилласан. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр”–ийн баяжмалыг хайлуулах, боловсруулах асуудлыг хариуцсан. Эрдэнэт үйлдвэр”-т Засвар механикийн завод гэж байдаг. Энэ завод бол зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-т хэрэгтэй техник хэрэгсэл хийдэг. Бидний цаашдын зорилго бол Монгол Улсын засвар, механикийн завод болж, машинт үйлдвэрийн суурийг тавих юм. Тиймээс энэ төслийг хариуцаж байгаа. Өөрөөр хэлбэл орлогч дарга нар маш хариуцлагатай төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс.
-Таны зөвлөх 10 сая ам.долларын цалин авдаг гэсэн. Энэ нь Засгийн газар хэмнэлтийн бодлоготой уялдаж байгаа юу?
-Тийм асуудал байхгүй. Үйлдвэрээ мэддэг, салбараа мэддэг хүмүүс ажиллаж байгаа. Тэд дунджаар 2,5 сая төгрөгийн цалин авдаг. Үүнийг албан ёсоор залруулъя.  
-Таныг валютаар цалинждаг гэх мэдээлэл байна. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа явдал биш үү?
-Намайг ам.доллараар цалин авдаг гэж мэдээлсэн. Тийм асуудал байхгүй. Би өнөөдөр тогтоож өгсөн гурван сая төгрөгийн цалинг авч байгаа. ТУЗ-ын цалин хөлсийг миний цалинтай хамт яриад байсан. Бид “Эрдэнэт үйлдвэр”-ээс ам.доллар байтугай нэг ч төгрөгийн цалин хөлс аваагүй.
-“Эрдэнэт үйлдвэр”-т цаашид шахааны бизнес хийхгүй гэсэн баталгааг та гаргаж өгч чадах уу?
-Цаашид шахааны бизнес гэдэг асуудал гаргахгүй. Үүнийг би хариуцлагатайгаар хэлье. Үүний төлөө намайг томилсон байх. Тиймээс шахааны Эрдэнэт биш, шил толь шиг ариун тунгалаг үйл ажиллагаатай Эрдэнэт байна. Тэр бүгдийг та бүхэнтэй хамтраад тодорхой хугацаанд мэдээлэл хийж байх болно.   
-“Эрдэнэт үйлдвэр”–ийн ойрын зорилго, төлөвлөгөө юу байна вэ?
-Цаашид “Эрдэнэт үйлдвэр”–ийг өнөөдрийн ил уурхайн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж байна. Үүний дараа 15 жилийн хэтийн төлөвлөгөөг гаргах ажил явагдаж байна.
Үйлдвэрийн үйл ажиллагаанд тулгарч байгаа томоохон асуудал бол өмнөх оны өр юм. Тухайлбал 20 гаруй жил яригдаж байгаа Казакстантай холбоотой өрийн асуудал. Үүнийг Гадаад харилцааны яамтай хамтарч хөөцөлдөөд, гурвалсан гэрээ байгуулсан. Ингэснээр бид 20 сая ам.доллар орж ирэх асуудлыг шийдсэн. Энэ хөрөнгийг үр дүнтэй ашиглаж, хийсэн ажлаа илтгэх болно.
Мөн Ц.Даваацэрэн захирлаас ч өмнө гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг шалтгаанаар 7-8 сая ам.долларын төлөх өрөнд орчихсон байдаг. Тэр байтугай “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага Англи улсад хөл тавих юм бол саатуулна гэсэн мэдэгдэл ирж байсан. Үүнийг шийдсэн. Бид 7 сая орчим ам.доллараа төлж тэнд царцаагдсан 20 гаруй сая ам.доллараа эргэлтэд оруулах нөхцөл боломжоор хангасан.
Үүнээс гадна Өмнөд Африкийн “Стандарт” банкны асуудал байна. Энэ чиглэлээр өнөөдөр манай мэргэжлийн ажлын хэсэг Лондонд ажиллаж байна. Энэ нь Эрүүгийн хэргийн асуудал учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой янз бүрийн яриа байна. Миний гол үүрэг бол үйлдвэрийг үр ашигтай, найдвартай, жигд ажиллуулах ёстой. Энэ ажлаа ч хийж байгаа. Өнөөдөр нэгдүгээр улирлын байдлаар техник технологийн бүх үзүүлэлтийг 100-аас дээш хувиар биелүүлсэн. Нэгдүгээр улиралд 84 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ингээд улс, орон нутгийн төсөвт 188 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

Tuesday, April 25, 2017

ЗЦГ-аас нийт жолооч нарт мэдээлэл хүргэж байна


СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 39 ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАА
Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллаа.
БЗД-ийн нутаг Хууль сахиулахын их сургуулийн баруун замд Hummer H-3 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 12 настай Н-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Н нь ангийхаа хүүхдүүдтэйгээ тоглож байгаад замаар явж байсан тээврийн хэрэгслийн хажуугийн хэсгийг мөргөж гэмтсэн.
Мөн Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын нутаг шороон замд Hao Jian маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоцикль онхолдож, жолооч Б-н амь нас хохирсон.
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС АМЬ НАСАА АЛДСАН ХҮМҮҮСИЙН 82,5% НЬ ХАМГААЛАХ БҮС ХЭРЭГЛЭЭГҮЙ БАЙНА
2016 онд зам тээврийн осолд өртсөн, холбогдсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 64,4% нь хамгаалах бүс хэрэглээгүй, 19,1% нь хамгаалах бүс хэрэглэсэн, 16,5% нь хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарсан байна.
Харин амь насаа алдсан хүмүүсийн хамгаалах бүсний хэрэглээнээс харахад 4,2% нь хамгаалах бүс хэрэглэсэн, 82,5% нь хамгаалах бүс хэрэглээгүй, 13,3% нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй, тогтоогдоогүй гэсэн судалгаа байна.
Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нар нь хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүйгээс, эсвэл хамгаалах бүсний үйлчлэх шинж чанар нь өндөр хурднаас хамаарч үр дүнгүй болсноос онхолдох, мөргөлдөх үед автомашины жолооны хүрд, хянах самбар, салхины шил, хаалга цонхыг мөргөснөөс толгойдоо хүнд гэмтэл авч амь насаа алддаг байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дах хэсэгт “Жолооч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй” гэж заасан боловч жолооч өөрөө хамгаалах бүс зүүчихээд зорчигчдод хэрэглэхийг шаарддаггүй байдал нь орон нутгийн замд осол гарахад нөлөөлөн хохирол учруулж байна.
Иймд жолооч, зорчигч та автомашиндаа суугаад аюулгүйн бүсээ заавал бүслээрэй. Айдасгүй, аюулгүй амьдрал таны гарт…

Thursday, April 20, 2017

Өнөөдөр Монгол улсад болж буй Бодит Үнэн энэ л байна...........

Єдєр бvр манай гариг дээр хэдэн мянган хvн амьдралыг сайн дураараа орхин явдаг. Сэтгэл зvйчид тэдний энэ алхмыг депрессэд орсон гэж дvгнэж байхад хамаатан садан, найз нєхєд нь шалтгааныг нь ойр зуурын асуудлаас нь эрж, тодорхой зарим хvмvvсийг хєєрхий талийгаачийг амиа хорлоход хvргэлээ гэж буруутгадаг. Ямар ч байсан хvмvvс євчин, золгvй явдлаар vхэхээсээ илvv амиа хорлож амьдралыг орхин явах нь элбэг байдаг ажээ. Бодит байдал ийм юм. Хvн анх хэзээ амиа егvvтгэсэн нь тодорхой бус боловч антропологчдын судалгаагаар хvн тєрєлхтєн нэлээд эрт дээр vед амиа хорлож сурсан нь илэрсэн байна. Зарим нийгэм, омогт амиа хорлохыг «хувийн асуудал» гэж vздэг байсан бол нєгєє хэсэг нь энэ vйлдэлтэй холбогдуулан єчнєєн тєчнєєн ёс заншил дvрэм журам зохиосон байхад єєр бусад нь vvнийг хатуу хориглож, оролдсон болгоныг хэрцгийгээр шийтгэдэг байжээ. Гэхдээ ямар ч хэлбэрээр хамаагvй амиа хорлох явдал аль ч соёл иргэншилд байсан юм. Эрт дээр vед амьдралын нєхцєл хvнд байлаа. Хэн нэгнийгээ золионд гаргах явдал тохиолддог байж. Єлсгєлєн нvvрлэсэн vед овог, аймгууд євчтэй, дорой нэгнээрээ єргєл єргєчихдєг байсан гэдэг. Нєгєє хэд нь ч хэцvv vеийг мэдрээд сайн дураар амиа егvvтгэдэг байсан. Эскимосуудын хєгшчvvл л гэхэд тундр руу явж хєлдєж vхдэг байсан бол Японд дээр vед хєгшчvvл нь хvvхдvvдээсээ ууланд аваачиж хаяхыг хvсдэг байж. Вестготуудын хєгшчvvл «євєг дээдсийн хад» гэгч хясаанд гарч, доош vсрэн амиа егvvтгэдэг байлаа. Эртний Грекэд хорвоог сайн дураар орхихыг хvссэн иргэдэд vvнийг нь зєвшєєрєх хэдхэн тохиолдол байсан гэдэг. Yхэх ял заагдсан хvн л амиа хорлох эрхтэй байсан. Эрх баригчдын зєвшєєрєлгvйгээр энэ vйлдлийг хийсэн этгээдийг Афин, Фивд гарыг нь огтолж, тусад нь оршуулдаг байжээ. Грекийн томоохон хотуудад цикут хэмээх хурдан vйлчилдэг, хvчтэй хор хадгалдаг байсан бєгєєд хуульд зааснаар, «цаашид амьдрахыг vл хvсэгч этгээд удирдагчид шалтгаанаа хэлж зєвшєєрєл авдаг» байжээ. Ромын хуульд vндэслэлтэй шалтгаангvйгээр амиа хорлогчийг ихэд буруутгаж, «єєрийгєє хайрлаагvй хvн бусдыг ч хайрлахгvй» гэж vздэг байв. Эртний Карфагенд эмэгтэй хvн амиа хорлохыг цээрлэж, vхснийх нь дараа нvцгэн биеийг нь нийтэд харуулна гэж сvрдvvлдэг байсан гэдэг. Еврейчvvд ч амиа хорлолтыг сайшааж байсангvй. Загалмайтны шашин дэлгэрснээр сvм хийд амиа хорлогчдод жинхэнэ «дайн» зарлаж, Английн ХI Эдуард хааны vед ийм vйлдэл хийгч этгээдийг дээрэмчин, хулгайчтай зvйрлэж байв. Данид амиа егvvтгэсэн этгээдийн цогцсыг хаалгаар бус цонхоор гаргаж, сvнс нь тамын галд мєнхєд шатахыг бэлгэдэн тvvдэгт єргєж байжээ. Бордод амиа хорлогчийг хєлнєєс нь дvvжлэн нийтэд харуулж, Аббервильд доош нь харуулан гудамжаар чирч бусдыг жигшээдэг байсан аж. ХIII зуунд Ариун Людовикийн хаанчлалын vед хорвоог сайн дураар орхисон этгээд тайж гаралтай байсан бол тvvний овгийн сvлдийг хугалж, цайзыг нь нурааж, хєрєнгийг нь улсын санд хураадаг байсан гэнэ. Энэхvv хориотой vйл хийгчийг замын уулзвар дээр оршуулж, сvнс нь тэнгэр дээр тайвшралыг эс олдог тул газарт бууж амьд хvмvvсийг айлгадаг гэж итгэдэг байсны улмаас зvрхэнд нь модон хадаас зоодог байв. 
Оросод ч Европоос онц ялгагдах зvйлгvй байлаа. I Петр хааны хуульд «Хэрэв хэн нэгэн этгээд єєрийгєє егvvтгэвээс бусад нь ийм замбараагvй явдал гаргахаас сэргийлэн цогцсыг нь мориноос уяж гудамжаар чирэн нийтэд vзvvлвээс зохино» хэмээн заажээ. Эрх баригчдын зvгээс ийм хатуу шийтгэл оноодог байсан энэ vед амиа хорлогчдын тоо эрс багассан нь мэдээж. 
Гэвч цагийн аяст хорвоог сайн дураар орхигчийг хуулиар шийтгэх явдал цєєрсєн юм. Анх Франц улс агуу хувьсгалынхаа vеэр энэ алхмыг хийсэн байна. Харин Америкт бvр 1881 онд Нью-Йорк мужийн зєвлєл амиа хорлох гээд бvтэлгvйтсэн этгээдэд 20 жил хорих ял ногдуулдаг байжээ. Энэ асуудалд хахир, чанга англичууд л хамгийн хатуу ханддаг байлаа. Английн хуулийн дагуу, амиа хорлох гээд бvтэлгvйтвэл эхэлсэн ажлыг нь эрх баригчид нь гvйцээж єгдєг байж. Зєвхєн 1961 онд л Их Британид амиа хорлохыг эрvvгийн гэмт хэрэг гэж тооцохоо больсон юм. Харин одоо vед нєхцєл байдал ямар байгаа вэ? Тайвшрах юм огт vгvй дvр зураг vvсэж байна гэж хэлэхэд болно. Дэлхийн эрvvл мэнд хамгаалах байгууллагын гаргасан судалгаагаар, манай гариг дээр жил бvр 500 мянга орчим хvн амиа хорлодог болох нь тодорхой болжээ. Гэвч нийгэм судлаачдын vзэж буйгаар, энэ баримт бодит байдлаас 2-4 дахин зєрдєг байна. Учир нь ил тод амиа хорлосон явдал л дээрх судалгаанд багтсан ажээ. Мєн амиа егvvтгэх оролдлого дээрх тооноос 7-10 дахин их гэнэ. Гэхдээ хамгийн аймшигтай нь сvvлийн 10 жилд амиа хорлолт залуучуудын дунд гурав дахин ихэссэнд байгаа юм. Єсвєр насны 20 хvvхэд тутмын нэг нь хорвоог орхихыг оролддог байна. Гол шалтгаан нь амжилтгvй сурлага, гэр бvл, vеийнхэнтэйгээ сєргєлдсєн, ирээдvйгээс айсан, ганцаардалт. Харин эрэгтэйчvvд эмэгтэйчvvдээс дєрєв дахин их амиа хорлодог бол эмэгтэйчvvд тэднээс дєрєв дахин их ийм vйлдэл хийхээр оролддог ч бvтэлгvйтдэг гэнэ. Эмэгтэй хvмvvс vхснийхээ дараа ямар харагдах бол гэж илvv их боддог тул арай аятайхан vхэх арга сонгодог нь дээрх vр дvнд хvргэдэг гэж тайлбарлажээ. Цаг хугацааны хувьд амиа хорлогчид зун, хавар хорвоог орхихыг илvvд vздэг байна. 
Амиа хорлолтын шалтгааныг депресс гэж vздэг. Харин хамгийн хэцvv vе бол єглєє, єдєр хоёр. Статистикаас vзвэл, ганц бие юм уу салсан хvмvvс гэрлэсэн хvмvvсээс илvv их амиа егvvтгэдэг байна. Хорвоог орхих 83 арга байгаагаас ихэнх нь єєрийгєє боомилохыг, арай цєєн хэсэг нь хордуулахыг сонгодог ажээ. Ийм vйлдэл хийгсдийн 50 хувь нь vхэхийнхээ ємнє захидал бичдэг байна. Гайхалтай нь, амиа хорлогчдын тоо, амьдралын тvвшин хоёр хоорондоо холбоогvй байдаг ажээ. Жишээлбэл, Европт хєгжсєн, чинээлгээрээ дээгvvр ордог Швед улс олон жилийн турш амиа хорлох тохиолдлоороо тэргvvн байруудад явдаг билээ. 
Ер нь амиа хорлохын талаар худал vнэн таамаг их байдаг. Жишээлбэл, нэгд, сэтгэцийн гажигтай хvмvvс амиа хорлодог гэдэг ч тэдний 80-85 хувь нь эрvvл байсныг судалгаа тогтоосон. Хоёрт, амиа хорлохыг зогсоох аргагvй гэж vздэг ч энэхvv хямралт vе нь тvр зуурынх байдаг аж. Энэ vед л уг хvнд сэтгэлийн дэмжлэг тусламж vзvvлбэл тэрбээр санаархлаасаа татгалздаг байна. Гуравт, vхэхээсээ ємнє хvн энэ тухайгаа мэдэгддэг ч бусад нь тоглоом гэж ойлгодог. Yнэхээр амиа хорлогч хийх vйлдлийнхээ тухай орчин тойрныхондоо мэдэгддэг ажээ. Дєрєвт, амиа егvvтгэх санаа гэнэт тєрдєг гэдэг ч судалгааны дvнд заримдаа энэ vйлдэлдээ хэдэн долоо хоног, сараар бэлддэг нь тодорхой болжээ. Тавд, бvтээгvй оролдлогыг дахин давтахгvй. Yнэндээ нэг бодсон бол дахиж хийх магадлал, ялангуяа эхний хоёр сар єндєр байдаг. Зургаад, хэвлэл мэдээллээр хэн яагаад амиа хорлосныг бичдэг нь ийм тохиолдол багасахад нєлєєлдєг. Гэвч энэ худлаа, хvн бvрт єєрийнх нь асуудал илvv хэцvv санагддаг. Долоод, ачаалал ихтэй бол амиа егvvтгэдэггvй гэдэг ч худал. Наймд, архи уувал санаархлаасаа буцдаг гэдэг ч vнэндээ тvvний нєлєєнд тvгшvvр ихсэж, хямрал хурцдаж хорвоог орхих санааг нь сэдрээдэг. Есд, vл мэдэх зvйлийн ємнєх айдсаа дарж, нєгєє ертєнцийг зорих чадвартай хvмvvс л сайн дураар амьдралаа орхидог гэдэг. Гэвч асуудлаас шантарсан дорой хvмvvс амиа хоролдог шvv дээ. Зохиолч М.А.Булгаковын «Театрын роман» хэмээх бvтээлд нь нэгэн гайхамшигтай сайхан хэсэг байдаг. Зохиолын гол баатар амиа егvvтгэхээр шийдэж байх vед тvvний толгойд «Ингэхэд надаас хойш хєгшин муурыг минь хэн тэжээх билээ?» гэсэн энгийн бодол тvvний санаархлыг зогсоодог юм. Хэзээ ч юм хог дээрээс авчирсан золгvй амьтан эзнийгээ «аварсан» аж. Ийм бяцхан зvйл л хvнд амьдрах итгэл, шаардлага єгч чадна. Таны амьдрал сайн, муу ямар ч байж болно. Гэвч энэ чухал биш. Гол нь таны амьдрал бол танд байгаа цорын ганц зvйл. Тvvний тєлєє та л тэмцэх ёстой.

Жүжигчин Ч.Ундрал: Би одоо Анужинг ӨРӨВДӨЖ байна.....

Та Анужинд одоо гомддог уу, үзэн яддаг уу, өрөвддөг үү? 
Яг энэ гурван процесс болоод өнгөрсөн байхгүй юу. Мэдээж хэрэг эхлээд хэн ч баяртай байхгүй. Уурлана, бухимдана,дотроо үзэн ядна гомдоно. Одоо бол надад тийм юм байхгүй уучилсан бараг эсрэгээрээ өрөвдөөд эхэлж байна даа. 
Баатарын амьдрал одоо танд ямар харагдаж байна? 
Дотор санаа нь хорон хүн биш байхгүй юу. Цайлган гоё дэврүүн бүтээлч хүн. Яахавдээ, эр хүнд алдах үе гарна шүү дээ./хоолой зангирав/ Цаашдаа Баатараа бол чадалтай уран бүтээлч хүн учраас уран бүтээлээ хийгээд л сайхан амьдарна гэдэгт итгэдэг. Уран бүтээл гоё штээ. Одоо бол надад өширхөөд байх ямар ч хүсэл алга, аль алинд нь.






Олны танил жүжигчид өвс татаж байсаныг саатуулав.


Мансууруулах үйлчилгээтэй өвс татаж байсан залуусыг Баянгол дүүргийн IV хорооноос саатууллаа. Тус хороонд оршин суух 22 настай О, Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг мөн 22 настай Б нарыг хар тамхины ургамал татаж байхад нь цагдаа нар үйлдэл дээр нь барьсан байна. Тэдний биед хийсэн үзлэгээр цайвар ногоон өнгийн, хатаасан ургамлыг эд мөрийн баримт болгон хураан авч, Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж буй аж.

Wednesday, April 19, 2017

Г.АРИУНБААТАР,Б.БАЯРМААТАЙ АМЬДРАЛАА ХОЛБОО Л БИЗ, ГЭМТ ХЭРЭГТЭН ШИГ ГООЧЛОХОО БОЛЬ

23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм алдрыг хүртсэн Г.Ариунбаатар бол өдгөө цагт эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа нэрт дуучин. Тэр бол монгол түмний хайртай хүү. Гэтэл өнгөрсөн хаваржин түүнийг жүжигчин Б.Баярмаатай гэр бүл боллоо гэж сошиалаар баахан загнав.
Яагаад залуу хүмүүс бие биедээ сэтгэл алдарч цаашдын амьдралаа холбож болохгүй гэж. Тэд нийгэмд хор учруулж, хууль зөрчөөгүй. Залуу насны алдааг хэн аль нь гаргаа л биз,болж бүтэхгүй өмнөх амьдралыг орхио л биз. Хүний алдаан дээр тоглоод эчнээ яллаад байх эрх хэнд ч байхгүй. Залуу насандаа алдаж оноогүй хүн байдаг юм уу.
Тэр тэрнээс салсан, тэрэнтэй суусан гээд л шогшроод байвал Монголын урлаг,соёлын алтан үеийхнийг ч шүүмжлэх үү. Хүн гээч амьтан орчлон дээр ганцхан удаа л амьдарна. Яагаад заавал алдаатайгаа зууралдаад цор ганц амьдралаа дуусгах ёстой гэж. МУГЖ Г.Ариунбаатар гурав дахь амьдралаа жүжигчин Б.Баярмаатай эхлүүлж гурван охиных нь аав боллоо гээд л дуу алдан хэл амаа билүүдээд байгаа хүмүүс одоо больчих. Г.Ариунбаатар, Б.Баярмаа хоёр бие биеэ түшиж жаргалтай амьдрах ёсгүй юм уу. Нэг нь эхнэргүй,нөгөө нь нөхөргүй уруу дорой явах ёстой байсан юм уу.
Алийн бүр хэмлэх вэ, одоо зогсчих. Хэний ч амьдралд ямар ч учрал тохиолдохыг хэн ч таашгүй. Аль муугаараа дуудуулаад байгаа Г.Ариунбаатар, Б.Баярмаа хоёрт сэтгэлийн ямар нандин холбоо байгааг хэн ч мэдэхгүй. Дуучин,жүжигчин хоёр залуу амьдралаа нийлүүлээ л биз,гайхаж цөхөөд байх юу байна вэ. Монголд залуус хуримладаг бас зарим нь хоёр тийш болсон л байдаг. Заавал энэ хоёрыг онцлоод элдвээр гутаагаад байх хэрэггүй ээ.
Тэдэнд урлагийн бурхан тэнгэр хүн бүрт өгөөд байдаггүй гайхалтай авъяасыг харамгүй заяасан. Ялангуяа Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихэнд дуурсгаж яваа Г.Ариунбаатарыг монголчууд хайрлан биширч байгаа. Тиймээс ч 2016 онд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг түүнд гардуулсан билээ.
МУГЖ Г.Ариунбаатар бол Чингис хааны одонг гардсан арав дахь эрхэм бөгөөд уг шагналыг гардагчдаас хамгийн залуу нь. 30 хүрээгүй насандаа үндэсний болон олон улсын нэр хүндтэй уралдаан тэмцээнд дуулах болгондоо эх орныхоо нэрээр дуулж Монголоо мандуулж байсан нь гайхамшигтай. Заримыг дурдвал, ОХУ-д Муслим Магомаевын олон улсын дуурийн дуучдын 3-р уралдааны гранпри, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас гранпри шагнал хүртсэн.
Түүнийг Фигарогийн ариг дуулж байхад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Оросын төр засаг, урлаг соёл, нийгмийн амьдралд цагийг эзэлсэн их хүмүүс хэрхэн амьсгал даран чагнаж,хэрхэн бахархаж баяр хүргэж байсан нь мартагдаагүй байна. Гэтэл бид эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа энгүй их авъяастнаа элдвээр гоочилж шалдар булдар юм яриад байна. Одоо энийгээ больё. Харин тэр залууд амжилт хүсч, халуун сэтгэлээр дээлийнх захыг мушгия. Б.Баярмаа өнөөдөр хөөрхөн хүүгээ өсгөж,нөхрийнхөө ар талыг хариуцаж түшиг болж явна.
Нэг л өдөр хөөрхөн,дайчин жүжигчин бүсгүй шинэ уран бүтээлээр та бидэнтэй уулзана. “Мойлхон” шиг хэдэн арван дүр бүтээх их авъяас,цаг хугацаа түүнд бий. Хичнээн хүсээд ч хүн бүрт заяахгүй их авъяасыг урлагийн бурхан тэнгэр Г.Ариунбаатар,Б.Баярмаа нарт харамгүй хайрласан болохоор тэд ихийг хийнэ гэдэгт найдаж байна. Тэдэнд уран бүтээлийн амжилт ерөөж, Монголынхоо нэрийг дуурсган яваарай хэмээн залбиръя. Залуу насыг алдаа нь хүртэл чимдэг юм,миний залуу нас алдахаас бүү ай гэсэн сайхан үгийг Г.Ариунбаатар,Б.Баярмаа хоёрт хаяглая. Амьдрал сайхан,амьдрах сайхан шүү,залуус аа.
Н.Намуун

Миссүүдийн эрлэг Мянгаагийн нас чацуу амраг ил гарав уу? Ц.Мянганбаяр хэнтэй нь ч ингэж халуун дотноор патиараа авахуулсан агшинг бид харж байсангүй. Мянгаагийн мянган бүсгүйн дундаас сонгосон сонголт энэ удаад ...

Wow! Гайхалтай, энэ зураг тун ховор агшин байна шүү. Үргэлж охид бүсгүйчүүдтэй нэр холбогддог боловч ноён Ц.Мянганбаяр хэнтэй нь ч ингэж халуун дотноор патиараа авахуулсан агшинг бид харж байсангүй. Мянгаагийн мянган бүсгүйн дундаас сонгосон сонголт энэ удаад Г.Баасан байлаа. Тавь дөхөж яваа Г.Баасан хатагтай топ Э.Одгэрэлтэй нас чацуу үе тэнгийн үхэр хонь жилтэнгүүд.
Харин энэ зурган дээр үе тэнгийн яг тохирсон хосууд шиг үнэн “тас” гарсан байгаа биз. Мэдэхгүй хүн бол тэднийг гэр бүлийн хоёр гэж хармаар, авгай нөхрүүд нь бол хардмаар л харагдаад байгаа юм даа. Үнэн хэрэгтээ тэр хоёрын ингэж патиараа татуулах болсон учрал нутаг ус нэгтэй нь холбоотой. Тодруулбал, тэд хоёулаа Ховдынх. Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн  шинэ жилээр хэзээ байгаагүйгээр Ховдчуудыг нэгэн дээвэр дор цуглуулсаны нэгээхэн хэсэг  энэ гэж байгаа.
Эх сурвалж;www.grandnews.mn

Хүүгийн бичсэн цочирдуулам захиа "Хатуу тоглоомын золиос болсон аав яагаа бол? Хүүгээ ирэхэд нь ёстой нэг болгож тависан байх даа. Эсвэл энэ захиа түүнийг аливаа зүйлийг өөр өнцгөөс харахад тусалсан болов уу? Харин та хэрхэх байсан бэ?"



Хүүгийнхээ өрөө рүү шагайвал ор дэрээ хураасан, бүх зүйл нь эмх цэгцтэй байгааг хараад эцэг жаахан гайхжээ. Хүү нь бүх юмаа аваад яваад өгсөн юм шиг л сэтгэгдэл төрөв. Ширээн дээр «Аавд» гэж хаягласан захиа байлаа. Чичирхийлсэн гараараа уутыг нээж уншвал: «Хайрт аав минь, Танд ингэж бичиж байгаадаа туйлаас харамсаж байна. Би шинэ танилцсан бүсгүйтэйгээ хамт гэрээсээ явахаас өөр аргагүй боллоо. Учир нь, ээж та хоёр бөөн юм болно гэдгийг сайн мэдэж байна. Стейси бол их дажгүй эмэгтэй, миний мөрөөдөл. Гэхдээ л та нар түүний энд тэндээ зүүсэн ээмэг, шивээс, байкерийн хувцаснаас гадна надаас олон эгч гэдгийг нь хэрхэвч хүлээн зөвшөөрч чадахгүй шүү дээ. Гэхдээ хэргийн учир хайр дурлалд байгаа юм бишээ. Ааваа, та ойлгоорой, тэр маань жирэмсэн. Бид хамтдаа л байвал аз жаргалтай байна гэж Стейси бодож байгаа юм. Тэр ойд нэг вагончиктой, өвөл түлэх жаахан мод бий гэсэн. Бид хоёр олон хүүхэдтэй болохыг мөрөөдөж байгаа. Стейси олон зүйл дээр миний нүдийг нээж өгсөн. Түүний ачаар л би марихуан бол тийм аймаар хортой юм биш гэдгийг мэддэг болсон. Бид энэ хавьдаа марихуан тарьж, бүлгийнхээ бусад гишүүдэд зарж борлуулан мөнгөтэй болно гэж төлөвлөж байгаа. Бидэнд кокаин болон бусад онгод оруулах зүйлд зарцуулах мөнгө хэрэг болно шүү дээ. Харин энэ хооронд ДОХ-ын эсрэг эм олдоосой л хэмээн залбирч сууя, Стейсиг эмчлэх хэрэгтэй шүү дээ. Ааваа, битгий сэтгэл зовоорой, би 15 хүрчихсэн том хүн, өөрийгөө аргалаад аваад явж чадна. Дараа та нар дээр айлчилж ирээд, ач нарыг чинь танилцуулнаа. Хайртай шүү, хүү Жошуа чинь. Жич: Ааваа, тоглосон юм, эд бүгд худлаа шүү. Би Жейсонтой хамт тэднийд байна. Зүгээр л тааруухан суралцахаас илүү муу юм байдаг гэдгийг л танд ойлгуулах гэсэн юм. Дүнгийн жагсаалт гал тогооны ширээн дээр байгаа. Намайг ирж болно гэсэн цагтаа утасдаарай!» Хатуу тоглоомын золиос болсон аав яагаа бол? Хүүгээ ирэхэд нь ёстой нэг болгож тависан байх даа. Эсвэл энэ захиа түүнийг аливаа зүйлийг өөр өнцгөөс харахад тусалсан болов уу? Харин та хэрхэх байсан бэ?