Thursday, March 2, 2017

Ш.Чимэдцэеэ: Үнэндээ Т.Баясгалан чинь манай хүний төрсөн хүүхэд биш шүү дээ

Уртын дууны урлагт өөрийн гэсэн мөрөө гаргаж яваа, Монгол улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэг сайн дуучин, сайхан бүсгүй хэмээн монголчууд хүндэлдэг. Халхын сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг тэрээр цагтаа зүрх сэтгэлээ дэвсч уртын сайхан дуунд нь ухаанаа алдсан эрчүүд олон байсныг урлагийн нөхөд нь гэрчилдэг. Тэрээр зохиолын дууны хатан хэмээн ард түмэн өргөмжлөгддөг дуучин Т.Баясгалангийн аав Д.Түвшинжаргалгалтай дэр нэгтгэж олны хов живэнд өртөж байсан. Тэгвэл Ардын жүжигчин маань сүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн дагавар охин Т.Баясгалангийн талаар ярьжээ. Тэрээр сэтгүүлчийн МУГЖ, уртын дууч Д.Түвшинжаргалтай нэг гэрт ороход багагүй шуугиан дэгдэж байсан. Түүний охин Т.Баясгалантай хэр холбоотой байдаг вэ?” хэмээн асуусан асуултанд хариулахдаа “Энэ талаар яримааргүй байна. Үнэндээ Т.Баясгалан чинь манай хүний төрсөн хүүхэд биш шүү дээ.  Иймэрхүү юм ярихыг хүсэхгүй байна. Хүн бүрт зурсан зураг, төөрөг гэж байдаг. Тэр хүүхэд тэрүүгээрээ л амьдарч байгаа” хэмээжээ. Ямартай ч хойд ээж, дагавар охин хоёрын харилцаа тийм ч таатай байдаггүй бололтой.